Ярилцлага хийх алхмууд
2013, 10 сарын 23. 9:100
   Та хэдэн зуун ажил хийж дуусгах эцсийн хугацаа болон жижиг ажлуудтай тулгарч байна уу? Та магадгүй маркетингийн туслахын ажлын байранд зориулж, ажил горилогчтой ярицлага хийх гэж байгаа байх. Хэрэв танайд хүний нөөцийн хэлтэс байхгүй бол ширээнийхээ нөгөө талаас ярилцлаганд хэрхэн бэлтгэж, хэрхэн хийх талаар дараах алхмууд бий.

Ярилцлага хийж байгаа хүмүүст зориулсан 9 алхам



   Ярилцлагын явцад та ажил горилогчдыг ажилд авах шийдвэр гаргахыг оролдохын хирээр нөгөө талаас ажил горилогчид ч бас танайд ажиллах эсэх шийдвэрээ гаргаж байдаг гэдгийг санаарай. Дараах алхмуудыг мөрдөөрэй.:
  1. Тухайн ажлын байрны ажил үүрэгтэй шууд холбоотой асуултуудын жагсаалтыг гарга. "Хэрэв таньд ажлын байрны тодорхойлолт байхгүй байгаа бол тухайн ажлын байрны үндсэн ажил үүргүүдийг жагсааж, тэдгээр ажил үүргүүдтэй холбоотой асуултуудыг жагсаа.
  2. Зан төлөвийн асуултууд асуу. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэж байсан гүйцэтгэл болон зан төлөвийн талаарх тусгай жишээнүүдийг асуу. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бол ирээдүйд сайн байх нэг индикатор болно.
  3. Ярилцлагын өмнө ажил горилогчийн резюме-ийг хяна. Энэ мэдээж тодорхой алхам боловч ярилцлагын асуултуудад бэлтгэж, резюме-үүдийг хянаснаар та ажил горилогчид үр дүнтэй ярилцлаага хийхийн тулд цаг гаргасан гэдгээ харуулж байна гэсэн үг.
  4. Ажил горилогчид зориулж, ярилцлагын бүтэц гарга. Нэгдүгээрт, компаний тухай товч танилцуулгыг өг. Дараа нь ажил үүргүүдийг тодорхойл. Эцэст нь ажил горилогчид асуулт байгаа эсэхийг асуу. Үүний дараа ажил горилогч асуулт асуух боломжтой болно. Энэ нь ярилцлагын параметрүүдийг бий болгох ба та хоёрыг хоёуланг нь анхааралтай байлгаж, ажил горилогчид ямар хүлээлттэй байгаагаа ойлгуулах боломжтой болгоно.
  5. Ярилцлагын явцад хэт их ярих хэрэггүй. Ажил олгогч менежерүүд нийт цагийн 30%-д нь ярих хэрэгтэй. Ажил горилогчид өөрсдийн ур чадвар болон, туршлагын талаар тодорхойлох цаг гарга. Та бүх асуултандаа хариу авч, ямар нэг зүйл орхигдуулсан эсэхээ шалга.
  6. Мэргэжлийн бөгөөд эелдэг бай. Ажил горилогчид аяга ус уухыг санал болгож, танай оффисийг олж ирэхэд бэрхшээлтэй байсан эсэхийг асууж лавла. Цагтаа эхэл. Тэднийг оффисоор дагуулан явж үзүүлэх талаар бодож үзээрэй. Хэрэв боломжтой бол тэднийг бусад багийн гишүүдтэй ярилцах боломжийг олгох хэрэгтэй.
  7.  Аман бус харилцааг ажиглах. Нүдний харц, зохистой хувцаслалт зэрэг нь ажил горилогчийн зүгээс таньд ирэх аман бус дохио гэсэн үг. Таны дуу хоолойны өнгө зохистой бөгөөд мэргэжлийн байгаа эсэхийг шалга. Ажил үүрэг болон компаний алсын харааг тодорхой болго. Энгийн байдлаар хувцаслаж, тухайн асуудалд анхаарлаа хандуул. Та бол компанийхаа болон хэлтсийнхээ төлөөлөгч учраас таны үйлдэл тэдгээрийг тодорхойлж байгаа эсэхийг шалга.
  8. Эелдэг бөгөөд мэргэжлийн бай.Хэт найзархаг байх хэрэггүй. "Та зөвхөн ажилтай холбоотой асуултууд л асуу. Хэрэв та ярилцлагын явцад их яриад байвал тухайн ажил горилогч ажлын байранд тохирч байгаа эсэхийг мэдэх боломжгүй болно.
  9. Ярилцлагаа и-мэйл, утас эсвэл жишээ загвараар тухайн ажил горилогчид ажилтай болсон эсэхийг мэдэгдэх. Энэ бол мэргэжлийн эелдэг байдлыг бий болгох нэг арга бөгөөд ярилцлагын үйл явцын төгсгөл хэсэг юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35