Ажлын байр санал болгохоосоо өмнө асуух 5 асуулт
2013, 12 сарын 23. 15:490
   Та дараах зүйлийг санаж явахад илүүдэхгүй. Та шинэ ажилтан авахдаа ажил горилогчдыг танай ажлын саналыг автоматаар хүлээж авна гэж таамаглах хэрэггүй.

   Маш олон менежерүүд ажлын байрны бусад саналуудыг тодорхойлохгүйгээр ажлын саналыг буруу тавьдаг. Тухайн ажил горилогчийн одоогийн ажиллаж байгаа ажлын байрнаас илүү анхаарлыг нь татах хөшүүрэг болж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв та ажлын байрны зах зээл дээрх үнэ цэнийг урьдаас тодорхойлоогүй бол хүндрэлтэй байдалд хурдан орж болзошгүй.

Ажлын байрны санал хэлэлцэх



Та ажил горилогчид ажлын байр санал болгосноор эрх мэдэл шилжиж, ажил горилогч эрх мэдлийг гартаа авч байна гэсэн үг. “Батаа би таныг багтаа авмаар байна. Та ажилтай боллоо. Одоо цалингийн тухай болон хэзээ ажлаа эхлүүлэх боломжтойг ярилцацгаая.” Энэ ярианаас харахад Батаагийн танай ажлын байрыг хүлээж авахад бэлэн байгаа эсэхийг тодорхойлохгүйгээр маш хурднаар ажлын байр санал болгож байна гэсэн үг.
Тэгвэл та цалингийн хэлэлцээр болон ажилд авах цаг хугацааг бууруулж, өртөг зардлаа бууруулах хяналтыг хэрхэн тавих вэ? Нэгдүгээрт, та ажил горилогчдоос дараах 5 асуултуудыг асуухыг санал болгож байна.

Дараа нь ажил горилогчидтой ярилцлага хийхдээ дараах асуултуудыг асууж эхэл.



Ярилцлагын асуулт 1:Хэрэв та одоогийн ажилдаа үлдэх бол албан тушаал дэвших дараагийн алхам юу вэ? Дараагийн алхмаа хийхийн тулд ямар хугацаа шаардлагатай вэ?

   Энэ асуултын логик бол энгийн. Та ажил горилогчийн зүгээс санал тавих боломжтой эсэхийг урьдаас мэдэх хэрэгтэй. Тиймээс танай ажлын байрны санал тухайн хүний албан тушаалыг хэрхэн сайжруулж байгааг илүү сайн ойлгох хэрэгтэй. Одоогийн компанитай нь харьцуул. Та үр дүнг нь харьцуулж болно. Үр дүнг харьцуулна гэдэг нь хувь хүний одоогийн ажил үүргийн потенциалыг ойлгох явдал юм.

   Та ярилцлагынхаа бүх үе шатуудыг гүйцэтгэсэн бол тодорхойлох захидал шалгах, хувь хүний үнэлгээ хийх, туршлагыг нь шалгах гэх мэт ажлуудыг хийх хэрэгтэй. Та дараах аргаар ярилцлага хийж болох юм:

Ярилцлагын асуулт 2: “Та албан тушаалаа ахиулах үүднээс одоогийн ажлын байраа яагаад сонгох болсон бэ? Таны ирээдүйн ажил горилогч 5 жилийн дараа гэхэд ямар байх талаар тайлбарлана уу?

   Дэлхийн хэмжээний болон урт хугацааны хэтийн төлөв байдлаас ажил горилогчийг тодорхой урамшууллаар татаж, багтаа элсүүлэх нь тухайн ажил горилгчтой цалингийн хэлэлцээр хийх маш сайн арга юм. Учир нь түүнд танай санал болгож байгаа ажлын саналын үр өгөөжийг урьдаас тодорхой хэлэх боломжийг олгож байна гэсэн үг.
 
Ярилцлагын асуулт 3: “Хэрэв бид таньд өнөөдөр ажлын байр санал болговол та хэзээ үүнийг хүлээн авах эсвэл татгалзах саналаа илэрхийлэх вэ?”

   Төгс хариулт бол “Яг одоо”. Гэхдээ ажил горилогчдыг танай тавьсан ажлын саналд 24 цагийн дотор бодох боломж олгоорой. Тэд магадгүй өөр компаний саналыг ч бодолцож байж магадгүй учраас таны саналыг хойшлуулж болох юм. Тэд үнэхээр хүсч байгаа зүйлээ санал болгох эсэхийг харах цаг гарга. Хэрэв та эргэлзэж байгаа бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах асуулт асуухаас бүү ич.

Ярилцлагын асуулт 4: Хэрэв бид таньд ажлын байр санал болговол та хэзээ эхлэх боломжтой вэ? Та одоогийн ажил олгогчдоо мэдэгдэхэд ямар хугацаа хэрэгтэй вэ?”
 
   Ихнэх ажил горилогчид одоогийн ажил олгогчдоо хоёр 7 хоногийн өмнөөс мэдэгдэх хэрэгтэй байдаг бөгөөд өөр санал хүлээж авахаас өмнө хувийн ажлаа амжуулах нэмэлт 3 дахь 7 хоног хэрэгтэй байж болох юм. Хэрэв тэд зургаан 7 хоногийн дотор ажлаа эхэлж чадахгүй бол таны мэдээгүй ямар нэг зүйл байж болох юм. Тиймээс зөв яриаг эхэлж, ярих нь чухал.

    Өөрөөр хэлбэл, тухайн ажил горилогч 6 долоо хоногийн дараа гэхэд танай ажлын саналыг хүлээж авсан эсэх, эсвэл өөр ажлын байрны саналыг хүлээж авсан ч байж болох юм.

Ярилцлагын асуулт 5: Манай ажлын байранд ямар хэмжээний цалинтай байвал хүлээн авч эсвэл татгалзах вэ?

   Энэ бол маш том асуулт. Тиймээс цалингийн хэлэлцээрийг үргэлж сүүлд хийх хэрэгтэй байдаг. Ажил горилогчид өөрсдийн хүлээлтээс өндөр дүнг сонсохыг хүсдэг. Хэрэв тухайн ажил горилогч энэ асуултанд ямар хариу өгөхөө мэдэхгүй байгаа бол асуултаа дараах аргаар тавиарай. “Би таниас  энэ асуултыг асуумаар байна. Би таны цалингийн түвшний сонирхлыг мэдмээр байна. Та авахыг хүссэн цалингийн хэмжээнийхээ талаар надтай санал бодлоо хуваалцана уу.”

   Бодит байдал дээр ажил горилогчид одоогийн цалингийн түвшнээсээ ахиулах боломжийг хайж байдаг. Ажил горилогчид ажиллахыг хүсч байгаа ажил, өөрсдийн зах зээл дээрх үнэ цэнэ зэргээс хамаараад цалингаа одоогийнхоос дор хаяж 5%-20% ахиулахыг хүсдэг.

   Та цалингийнхаа хэмжээнд ямар нэг таамаглал  боловсруулах нь ажлын байрныхаа саналыг аюулгүйгээр өргөжүүлэх боломжтой болно. Гэхдээ тэд таньд байгаагаас илүү их мөнгө авахыг хүсч байгаа бол илэн далангүй ярилцах, санал болгож байгаа хэмжээгээ нэмэгдүүлэх эсвэл энэхүү үйл явцаа хойшлуулах, санал болгож байгаа ажлын саналаа хянах, нэмэлт урамшуулал, төсөв байгаа эсэхийг бодож үз.

   Та чухал асуултуудад хариулах хүртлээ хэлэлцээрээ хойшлуулах нь чухал. Энэ бүхний дараа ажил олгогчид ажлын санал тавих нь хоёр талт харилцаа гэдгийг ойлгох болно. Танай ажил горилогчид танай багт гайхалтай хувь нэмэр оруулах боломжтой ч энэхүү ажлын байрны саналыг хүлээж авснаар тухайн ажил горилогчид дор хаяж дараагийн 2-5 жилд маш чухал албан тушаалын сонголт байх мэдрэмжийг төрүүлж байх нь чухал.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13