Ажлын ярилцлагын үеэр хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаанууд /Хэсэг 3/
2023, 8 сарын 1. 10:000

Бидний зүгээс өмнө хэд хэдэн ажлын ярилцлагын үеэр хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаануудыг дурдаж байсан билээ. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ ажлын ярилцлагын үеэр хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаануудын 2023 оны нөхцөлд нийцүүлэн шинэчилсэн хувилбарыг хүргэе.

Алдаа 11. Өмнө нь хамт ажилладаг байсан хүмүүсээ муу хэлэх

Магадгүй та ажил олгогч, хамтран ажиллагсадтайгаа нийцдэггүй байсан болохоор ажлаасаа гарсан байж болох юм. Гэхдээ энэ мэт асуудлыг ажлын ярилцлага хөтлөгчид ярих нь тийм ч оновчтой үйлдэл биш. Учир нь энэ мэт яриа таныг асуудлын цөм байсан мэтээр харагдуулж болно. Мөн өмнө нь хамт ажилладаг байсан хүмүүсээ муу хэлэх бол мэргэжлийн бус үйлдлүүдийн нэг.

Нийтлэг ойлголтын дагуу хэрэв та өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүсээ муу хэлдэг бол ирээдүйд ч хамтран ажиллагсдаа муулна.

Тиймээс ажлын ярилцлагын үеэр ажил олгогч танаас өмнөх удирдлагуудын тань талаар асуувал зөвхөн тэдний мэдэх шаардлагатай зүйлийг л яриарай.

Алдаа 12. Биеийн хэлэмжээ хянахаа мартах

Хүн амаараа юу гэж ярих нь нэг хэрэг ч биеийн хэлэмж гэдэг тухайн хүний сэтгэлзүйн байдал, санаа бодолтой бүрэн уялдаж байдаг билээ. Өөрийнхөө тухай ярихдаа “би бол өөртөө бүрэн итгэлтэй нэгэн” гэж хэлэхэд таны биеийн хэлэмж үүнээс өөр зүйл өгүүлж байж болно.

Тиймээс ажлын ярилцлагад орохдоо цэх сууж, биеэ цэгнэн илүү үйлдэл хийхгүй байхыг хичээгээрэй!

Алдаа 13. Цалингийн тухай асуултад хариулах бэлтгэлгүй байх

Ажлын ярилцлагын үеэр ажил олгогчид тантай цалингийн хүлээлтийн тань тухайд хэлэлцэх нь нийтлэг үзэгдэл. Тиймээс та уг асуултад хариулах мөч ирэхэд “Өө, надад хэд авах нь хамаагүй ээ” эсхүл “Үнэндээ би энэ талаар бодоогүй юм байна” гэх зэргээр хариулж үл болно. Цалингийн хүлээлтээ тодорхойлж чадаагүй нэгнийг ажил олгогч бэлтгэлгүй, өөртөө итгэлгүй, гэнэн нэгэн гэж дүгнэх нь бий. Тэгэхээр та өөрийн цалингийн хүлээлтийг үндэслэлтэйгээр тодорхойлсон байх хэрэгтэй.

Алдаа 14. Өөрийн хамгийн том сул талыг хариулахгүй өнгөрөөх

Ихэнх ажил горилогч энэ асуултыг хэтэрхий зальжин гэж тодорхойлон нь бий. Гэхдээ уг асуултад оновчтой хариулт өгөхгүй булзааруулах нь таныг туршлагагүй нэгэн мэтээр харагдуулах аюултай. Тиймээс уг асуултад үнэнээр хариулж, тухайн сул талаа хэрхэн засахаар оролдож буйгаа хэлээрэй. Гэхдээ таны хамгийн том сул тал таны ажлын гүйцэтгэл явцтай уялдаа холбоогүй байх хэрэгтэйг санаарай.

Алдаа 15. Асуух асуулт бэлдээгүй байх

Ажлын ярилцлага бүрийн төгсгөлд ажил олгогчийн зүгээс “Танд асууж тодруулах зүйл байна уу?” хэмээн асуудаг. Энэ нөхцөлд ямар ч асуултгүй байх нь ажил олгогчид эргэлзээ төрүүлэх магадлалтай. Тиймээс ажлын ярилцлагын явцад асууж тодруулах нэг ч болов зүйлийг онцлоод аваарай.

Гэхдээ ажил олгогчийн зүгээс нэгэнт дурдсан зүйлийг бүү давтан асуугаарай.

Танд амжилт хүсье!

Өмнөх нийтлэл унших: https://news.zangia.mn/34864

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
3
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35