Эрүүл амьдарлын хэвшил зөв хооллолтоос эхэлнэ
2014, 1 сарын 8. 15:470
 Сэргэлэн цовоо, эрч хүчтэй урт удаан амьдрахын тулд зохистой зөв хооллолт нэн чухал.


 
“Чиний юу идэж байгаагаагаар чинь чамайг тодорхойлно” гэж ардын үгэнд хэлсэн байдаг.
 
 Үрлэлж зөв хооллох эсвэл ямар нэг хоолны дэмлэм барих нь амар биш. Учир нь хэрэглэгчид зар сурталчилгаан дээр гардаг шиг чанартай цэвэр ус, байнгийн шинэ хүнсний бүтээгдэхүүн авах бололцоо байдаггүй. Хүнсний бүтээгдэхүүн болоод чанаргүй махан бүтээгдэхүүний тухай дуулиан олон гардаг.
 
Бүгдэд өөр өөр...



Хүүхдийн хооллолт насанд хүрэгчдийнхээс өөр байдаг. Харин хүний насаас хамаарч биеийн хүчний ажил болоод спортоор хичээллэхэд зарцуулах энергийн хэрэгцээ нь харилцан адилгүй байдаг. 
Чихрийн шижинтэй хүмүүс эрүүл хүмүүсийг бодвол өөр дэглэм барьж, жин багатай байх шаардлагатай байдаг. Түүнчлэн бүгд цагаан хоолтон байх албагүй бөгөөд, хойшид цэвэр байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх нь чухал юм.
Германы Бонн хотод байдаг “Германы хоол хүнс судлалын нийгэмлэг”-ээс гаргасан хоол хүнсний зохистой байдлын “зөвлөмж” гурван хэмжүүрт пирамид төсөл боловсруулсан байна.
 
Энэхүү загварт тулгуурлан Шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголтыг бий болгох үүднээс “Германы хоол хүнс судлалын нийгэмлэг”-ээс шим тэжээлт хүнс хэрэглэх 10 зарчмыг гаргасан юм.
 
Энэхүү гурван талт пирамидын загварыг “Германы хэрэглэгчдийн эрхрйиг хамгаалах яам”-ны төлөөлөл түүнчлэн эрдэмтэд болоод хувийн хэвшилийн төлөөллүүд хамтарч нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр сайжруулан гаргасан байна.
 
Физилогийн зохистой хүнс гэж юуг хэлэх вэ?



Энэхүү пирамидын загвараас жимс, ногоо, загас, тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн, илчлэг багатай мах, ургамлын болон цөцгийн тос, цэвэр ус зэрэг аль ангилалд хамаарагдахыг харж болно. 
Мөн инергийн ундаа, лемоны хүчил, амттан, өөх, цөцгийн тос, илчлэг ихтэй мах зэрэг нь илчлэгээс хамаарч ямар хүнд хэр хэмжээгээр хэрэглэвэл зохистойг харж болох юм байна.
Газар, орон бүрт өөр өөр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг ба тухайн хүн өөрийн нас, болоод инергийн хэрэгцээнээс хамаарч  өөрт тохирсон илчлэгтэй хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй.
Та зөв зохистой хооллож заншиснаар аливаа өвчин болоод таргалалтаас сэргийлж чадах ба өөдрөг, сэргэлэн байж урт удаан амьдрах болно.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18