Z үеийнхэн Америкийн хөдөлмөрийн зах зээлийг өөрчилж байна
1 сарын 22. 13:150

АНУ-д өсвөр насныхны ажил эрхлэлт /ялангуяа зоогийн газар, дэлгүүрүүдэд/ сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрсэн нь Z үеийнхний хөдөлмөр эрхлэлтэд хандах байдал өөрчлөгдсөнийг харуулж байна.

Инфляцын өсөлт, санхүүгийн хувьд бие даасан байх хүсэл нь өсвөр насныхныг ажил хайхад хүргэж буй гол шалтгаан болж байна. Өнөөгийн Z үеийнхэн буюу ахлах сургуулийн сурагчид хичээлээ тараад, түүнчлэн зуны амралтаараа олноороо ажил хийж байгаа нь өсвөр насандаа ажлаас татгалздаг байсан өмнөх миллениал үеийнхний хандлагыг өөрчилж байна гэж The Washington Post сонинд АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээллийг эш татан бичжээ.

Хөдөлмөр эрхэлж буй өсвөр насныхны тоо одоо цар тахлын өмнөх үеийнхээс наад зах нь 250 мянгаар олон байгаа нь зоогийн газар, дэлгүүрүүдэд ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, соёлын хэм хэмжээ өөрчлөгдөхөд аажим боловч бодит тууштай хувь нэмэр оруулж буйг тус сонинд онцолсон байна.

Өнгөрсөн онд 16-19 насныхны 37 хувь нь ажил хийж эсвэл хайж байсан нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Хөдөлмөрийн яамны мэдээлэлд дурджээ.

Дээрх үзүүлэлт 40 гаруй жилийн турш /ялангуяа 2000-аад оны үед/ буурсны дараа ийнхүү дахин өссөн байна.

Одоо ажил хийж байгаа өсвөр насныхны тухайд, тэд үнэхээр ажил хийхийг хүсдэг, эрч хүчтэй бөгөөд ажиллахад бэлэн байдаг. Тэдний өмнөх миллениал үеийнхэн ийм байгаагүй гэж нэгэн пиццаны газрын эзэн Нило Гонзалес ярилаа.


Эх сурвалж: The Washington Post /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35