Эдийн засгийн бууралтын үед шилдэг ажил горилогчдыг ажилд ав
2014, 2 сарын 6. 9:430
   Жижиг компаниуд эдийн засгийн бууралтыг хөшүүрэгдэн илүү өндөр түвшний ажил горилогчдыг татах боломжтой.

Нэгэн группыг үндэслэгч ур чадвартай ажил горилогчдыг хайх хэд хэдэн шалтгаан бий болсон гэдэгт итгэж байна.  Нэгдүгээрт, маш олон ажил горилогчид ажил хайж байгаа. Зарим хүмүүс “дор хаяж ажилтай байгаа нь л их юм”, “оргүйд орвол охинтой нь дээр” гэж боддог.

Нэгэн зөвлөхийн хэлж буйгаар өөрсдийн алдаанаас болж ажлаасаа гарсан хүмүүс ч бас ажил хайж байдаг. Энэ цаг үе бол маш олон ажилчдын шилжилтийн үе байдаг. Хэрэв та ажилтай байгаа бол та хэт их ачаалалтай,  эсвэл өөрийгөө дутуу үнэлүүлдэг байж болох юм. Харин цомхотголоор ажлаасаа гарсан бол өөр ямар нэг компанид илүү шаргуу ажиллахад бэлэн байж болох юм.

Намар нь хаврын бэлтгэлийг хий.



Хэрэв танай байгууллага аливаа зүйлийг хойш нь татдаг ажилчидтай бол илүү сайн үр дүнд хүрэхэд хүндрэлтэй байж болох юм. Хэрэв та хэн нэг ажилтныг дахин ажилд авах бол яг одоо түүний тухай юу олж мэдэх гэж байна? Энэ асуулт жижиг бизнесийн эзэд болон ажил олгогч менежерүүдийн хувьд үр дүнтэй. Хэрэв энэ тохиолдолд ажлаас халах процессийг хэрхэн зохицуулах тухай мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд эргэн тойрноо харахад цаг гаргаснаар таньд байгаа хамгийн сайн зүйлийнхээ талаар олж мэдэх болно.

Ур чадвартай ажилчдын төлөө “томчуудтай” өрсөлдөх  нь



Маш олон жижиг бизнесүүд чадварлаг ажил горилогчдыг татахын тулд бусад том ажил олгогчидтой өрсөлдөх өрсөлдөөний “далай” руу үсэрч ордог. Жижиг компаниуд ажил горилогчдод өөрсдийгөө ялгаруулж харагдуулах маш олон арга зам бий.
Зөвлөхийн ярьж байгаагаар маш олон жижиг компаниуд хөдөлмөрийн зах зээл дээрх чимээ шуугианд ялгарч харагдах тодорхой нэртэй байдаггүй хэмээжээ. Өөрсдийн брэндээ ажил горилогчдод халуун дулаан, мэргэжлийн, бас нөхөрсөг эелдэг байдлаар таниулах нь жижиг бизнесийн хувьд маш чухал.
Зөвлөх Анн Латамүйлчлүүлэгчиддээ өндөр үр дүнд хурдан хүргэж, итгэлтэйгээр тусалдаг бөгөөд  “Жижиг бизнесийн хувьд ур чадвартай ажилчдыг татах байдал дутмаг байдаг нь хамгийн том дутагдал болдог. Топ ур чадвартай ажил горилогчдыг татна гэдэг бол борлуулалтын ажил юм.” гэсэн байдаг. Танай ажилчид яагаад танай байгууллагад ажилладаг вэ?

Ажилчдыг идэвхижүүлэхэд өөрчлөлт хийх чадвар, өргөн хүрээний туршлага ур чадварыг хурдан хугацаанд олж авах, бусдаас ялгарах, уян хатан байх, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх боломж гэх мэт нийтлэг давуу талуудыг багтаах нь чухал. Энэхүү мэдээллээ танай жижиг бизнесийн маркетингийн стратегийн нэг хэсэг болгон вэбсайт дээрээ болон хүний нөөц бүрдүүлэлтэндээ байрлуул.
Нэгэн мэргэжилтний зөвлөж байгаагаар сайн хэвлэл мэдээлэл ашиглан компаниа сурталчлах нь маш чухал. Өөрийн амжилтаа хэвлэл мэдээллээр зарлаж, ажил горилогчидтой холбогдох буяны эсвэл олон нийтийн үйл ажиллагаанд оролц. Магадүй маш олон ажилчид гайхаж, биширч, энэ төрлийн компаний соёлын нэг хэсэг болохыг хүсэх байх.

Хүний нөөц бүрдүүлэлтийн сүлжээнд холбогдох



Өөрийн хүмүүстэйгээ хамтран хүний нөөц бүрдүүлэлтийн стратегиа боловсруул. Сайн хүмүүс бусад сайн хүмүүстэй харилцаа холбоотой байдаг. Та “од” ажилтнуудаасаа танай байгууллагад сайн тохирох хэн нэгнийг мэддэг эсэхийг асуу. Хэрэв боломжтой бол ажилчиддаа сайн хүн олж өгсөн бол бонус өгч болох юм. Хамт олон дундахь харилцаа холбоог ашиглаж, худалдан авагч, үйлчлүүлэгчдээсээ ч мөн танай байгууллагад тохирох хүн байгаа эсэхийг асуухаа бүү мартаарай.
Байгууллагууд ажлын байрны боломжуудаа танилцуулахын тулд сошиал медиаг түгээмэл ашиглаж байгаа билээ.  Сошиал медиаг сошиал медиа хүний нөөц бүрдүүлэлт болон ажилд авах стратегийн нэг хэсэг буюу платформ байдлаар ашигла.

Ажилд авах үйл явцаа бодитой байлгах



Латам бизнесийн эздэд юу хэрэгтэй байгааг сануулжээ. “Топ ур чадвартай”, “шилдэг ур чадвартай” гэх мэт нэр томъёонууд нь шилдэг ялагч,маш өндөр чадвартай гэсэн хэмжигдэхүүн мэт сэтгэгдэл төрдөг.  Эдгээр үгс өндөр ур чадвартай ажил горилогчдыг ажилд авах таны хэрэгцээнд чухал байж болох ч тухайн хүн үнэхээр танай эдийн засгийн байдал сайжирсан үед ч гэсэн танайд ажилласан хэвээр үлдэх болов уу?
Эдийн засгийн бууралт бол ур чадвартай ажилчдыг захиалах, шаардлагатай шинэчлэлийг хийх цаг нь болсон гэсэн үг. Эдийн засагчид эдийн засгийн нөхцөл байдал сэргэж сайжрах тухай таамаглаж байдаг учраас хэтэрхий удаан хүлээх хэрэггүй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35