Амжилтанд хүргэх оюуны 6 дадал
2014, 4 сарын 22. 14:480

Шинэ жил, шинэ хандлага. Сэтгэлгээндээ цөөн ч болов өөрчлөлт хийж, 2014 ондоо илүү их зүйлд хүрээрэй.

Амралтын туршид би өндөр амжилттай хүмүүсийн зуу зуун харилцан яриаг уншлаа. Цөөн хэдэн онцлох зүйлсийг эс тооцвол тэд бараг бүгдээрээ сэтгэлгээний хувьд дараах дадлуудыг эзэмшсэн байдаг:

1. Эерэг байдал. Эерэг сэтгэгчид өөрсдийгөө дэлхий ертөнцөд эерэг нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэдэг. Тэд дэлхий ертөнцийг бодитоор харж, төсөөлж, ямархуу байх вэ гэдгээ төсөөлж, түүнийгээ хэрэгжүүлэх үйлдэл хийдэг. Тэд хаана ч байсан асуудал, бэрхшээлийг харахгүй байж, элдэв гай зовлонгоос зайлсхийдэг.

2. Бусдын зовлонг ойлгох чадвар.Бусдын зовлонг ойлгодог хүмүүс бусад хүмүүийг юу идэвхижүүлж, урамшуулж байдгийг ойлгохыг хичээж, тэднийг зорилгодоо хүрэхэд нь туслахыг хичээдэг. Тэд бол төрөлхийн багийг бүрдүүлэгч, төрөлхийн борлуулагч хүмүүс байдаг.

Эсрэгээрээ аминч сэтгэлгээтэй хүмүүс өөрсдийн бодол, сэтгэл хөдлөлдөө залгигддаг. Учир нь тэд эргэн тойронд нь байгаа зүйлс өөрчлөгддөг бөгөөд хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгчдээс хурдан холддог.

3. Бодитой байдал.Бодитоор сэтгэгчид бодит байдалд үндэслэн стратеги, тактик боловсруулдаг. Хэдийгээр тэрхүү бодит байдал нь төсөөлөхөд хөндүүр эсвэл хүнд хэцүү байсан ч гэсэн даван дийлдэг.

Эсрэгээрээ субъектив сэтгэгчид ялгаварлан гадуурхах байдалд санаа зовдог. Тэд өмнө нь гаргасан санал бодол нь өөрсдийг нь дэмжихээр байвал хүлээн зөвшөөрч, дэмжихгүй байвал үл тоомсорлодог. Үүний үр дүнд тэд нуугдаж байгаа бодит зүйлийг харж чадахгүй, мухардалд ордог.

4. Тэвчээртэй байдал.Тэвчээртэй сэтгэгчид үйлдэл хийх зөв цаг хугацаа болон ганцаараа дуусгах зөв цагийг ялгаж чаддаг. Тэд бусад хүмүүс болон гадуурх үйл ажиллагаанууд өөрсдийн гэсэн ритм, цагийн хуваарьтай гэж боддог.

Эсрэгээрээ, тэвчээргүй сэтгэгчид асуудлыг хүчээр хийх хий хоосон оролдлого хийж, өөрсдийгөө эмх замбараагүй байдалд оруулдаг. Тэд тарьсан үрээ хурдан ургуулах гэж байгаа цэцэрлэгч нар шиг байдаг.

5. Өгөөмөр зан.Өгөөмөр сэтгэгчид сурсан зүйлээ, олсон зүйлээ хуваалцахыг хүсдэг. Тэд илүү их хуваалцсанаараа илүү их өгөөжтэй байна гэдгийг мэддэг. Тиймээс ч хүмүүс тэдэнд татагддаг.

Эсрэгээрээ, харамч хүмүүс байгаа зүйлээ бусдаас нуудаг. Тэд амьдрал бол бусад хүмүүсээс илүү их эд хогшилтой байж байж ялах тоглоом гэж боддог.

6. Талархал.Талархдаг хүмүүс амьдралдаа байгаа зүйлээ үнэлдэг. Тэд амжилт бол үргэлж багийн хүчин чармайлт гэдгийг мэддэг бөгөөд тусалсан хүмүүст талархал илэрхийлэхээ үргэлж санаж байдаг.

Эсрэгээрээ, талархдаггүй хүмүүс байгаа зүйл нь хэзээ ч хангалттай санагддаггүй учраас амьдралдаа байгаа ямар ч зүйлд сэтгэл ханадаггүй. Тэд амьдралдаа хаахна байна гэдгээс үл хамааран өөрсдийгөө өрөвдөлтэй болгож байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35