Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд
2014, 5 сарын 15. 11:100

Та бүхэндээ Доктор Карен Отейзогийн "Карьер менежмент" номноос "Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд"-ийг цуврал болгон хүргэж байгаадаа таатай байна.

Юуны өмнө Доктор Карен Отейзог товч танилцуулъя. Доктор Карен Отейзо бол дэлхийн олон улсын компаниудын оюун санааны сургагч, дасгалжуулагч багш хүн юм. Тэрээр АНУ, Хятад, Энэтхэг, Индонези, Хонг Конг, Их Британи, Европын орнууд, Сингапур зэрэг улсуудад 25 гаруй жил ажилласан бөгөөд дэлхийн томоохон корпораци, компаниуд, стратегийн эвслүүдийн гүйцэтгэх удирдлагуудтай хамтран ажиллаж ирсэн. Тэрээр хөрөнгө оруулалтын банк, консалтингийн фирмүүдээс эхлээд төрийн бус байгууллагуудтай түншлэн ажилласан туршлагатай. Тэрээр Бостоны Их Сургуулийн дугуй ширээний клубын эрхлэгч, Лондоны Олон Улсын Театруудын Фестивалийн Бизнес урлагийн зөвлөлд ажиллаж байсан бөгөөд одоо Суралцагч Байгууллагуудын Нийгэмлэгт ажилладаг.

I ХЭСЭГ: Шинэ ажилд ороод биеэ авч явах талаар баримтлах мөрдлөгүүд


Мөрдлөг 1. Ажилдаа “ханцуй шамлан” орох нь таныг асуудалд оруулж болно

Шинэ ажилд очиход “Ажилдаа ханцуй шамлан орох” хэрэгтэй дээ гэцгээх нь их байдаг. Компани нь цомхотгол хийж, ажлын байраа олон сольсон хүмүүс энэ талаар их туршлагатай байдаг. Тэд холбоо сүлбээтэй, туршлагатай, нүдэнд харагдахуйц зүйл их авчирдаг учир шинэ ажилд очихдоо тухайн байгууллагын соёлд дасах гэж цаг их гарздах хэрэггүй гэсэн ойлголт хүмүүст тогтсон байх нь элбэг. Иймэрхүү үг сонсоод тэд бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээр “ажилдаа ханцуй шамлан” ордог. Та ч гэсэн өөрийгөө харуулах хэрэгтэй гэж бодож байгаа байх. Иймэрхүү маягаар ажилласнаар захиралдаа таалагдаж болох ч гэлээ та өөрөө асуудалд орж болох юм.

“Ажилдаа ханцуй шамлан орох”-ын гол асуудал нь шургуу ажиллаад юунд хүрэх, юуны төлөө ажиллаад байгаагаа анзаарахаа больдог явдал юм. Таны хичээл зүтгэл хамт ажиллагсдаа түйвээж, компанийхаа завийг хад мөргүүлвэл яах вэ? Эсвэл урт хугацааны дараа ноцтой сул тал бий болговол яана

? Ажлаа шургуу хийж байгаад гэнэт хартал хожимдчихсон байж болох юм. Шинэ ажилд ирснээр та нөхцөл байдлаа мэдэхгүй эгзэгтэй байр сууринд орж ирэх учир юу хийхээ захирлаараа заалгах хэрэгтэй. Гэхдээ л захирал тань ч үүнийг анзаараагүй байж болно. Хүмүүс нөхцөл байдлыг зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж байдаг бөгөөд бусдын байр суурийг харж чаддагүй. Тиймээс та “буруу замаар будаа тээлгүйгээр” хүмүүст сэтгэгдэл төрүүлэх гэсэн сонголттой учирна.

Дээд түвшний удирдлагууд нөхцөл байдлыг “зоосны нүхээр” харж, бодит байдал дээрээ чухам юу болоод байгааг ойлгохгүй байж болно. Леройд чухам ийм зүйл тохиолдсон юм. Тэр газрын тосны талбартаа их туршлагатай инженер байв. Нэг компани түүнийг далайгаас нефть олборлох ажилд ирж, хэмнэлт гаргаж өгөөч гэж урьжээ. Тэр ч ажилдаа орж, ажилчдыг эргээс зөөдөг завийг нисдэг тэргээр зөөдөг болгож, мөнгө их хэмнэх болсон байна. Гэвч тэр хуучин ажилтнууд энэхүү өөрчлөлтөд нь яаж хандаж байгааг огт тоогоогүй ажээ. Тэд энэхүү өөрчлөлтийг амарч, гэр бүлтэйгээ өнгөрөөх долоо хоногийнх нь хоёр өдрийг авчихдаг зүйл гэдэг утгаар нь харсан байна. Иймээс тэд ихээр уурлаж, ажлынхаа хэмнэлийг удаашруулахаар үйлдвэрчний эвлэлдээ ханджээ. Үүний үр дүнд тэд ажил хаяж, телевизээр компаний нэр хүндийг унагаасан байна. Уг нь үүнээс зайлсхийж болох байсан юм.

Ажлын ачаалал ямар ч их байлаа гэсэн та “ажилдаа ханцуй шамлан орох”-ын өмнө суурь болох зүйлсийг сайн хийх хэрэгтэй. Жишээлбэл бичиг баримтуудыг сайн нягтлан уншиж, хүмүүстэй ярилцан, нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл танд дахин ингэх боломж байхгүй. Зөвхөн захирлынхаа төдийгүй бусад хүмүүсийн санаа бодлыг сонсох хэрэгтэй.

Ажлаа хэт хурдан хэмнэлээр хийх нь хамт ажиллагсдад тань таалагдах биш, уурлуулах боломжтой. Дамжлага дээр хурдан ажилладаг хүмүүсийг “хурд эвдэгчид” гэдэг бөгөөд хамт ажиллагсад нь дургүй байдаг. Удирдлагууд ч гэсэн тэдний талаар гарсан шүүмжлэл, маргааныг сонсох дургүй байдаг. Та ажлынхнаасаа хурдан байж болно, гэхдээ тэдэнтэй хөл нийлүүлж чадахгүй бол уур уцаарыг нь хүргэж болох юм. Өөрсдийг нь ажлаа хийж чаддаггүй хүмүүс болгон харагдуулахаас тэд эмээнэ. Эсвэл ямар нэг ажлын талаар тэдний бодол санааг сонсолгүй алдаж болох талтай. Шинэ ажилд орсон даруйдаа хүмүүстэй хамтарч ажиллалгүйгээр хожим тэдний дэмжлэгийг хүлээх хэцүү байдаг. Эрх мэдлийн шатлалын хамгийн доод түвшинд ч ганцаараа тоглоод ажлаа амжуулах боломж маш бага.

“Ажилдаа ханцуй шамлан орох” гэдэг нь компанийхаа өө согогийг далдлах нэр томъёо төдийхөн юм. Ирээд ажил цэгцлээд өгөөч, зохион байгуулаад өгөөч гэсэн үг дагалдсан хүсэлт ирвэл маш болгоомжтой хандах хэрэгтэй. Иймэрхүү үг сонсвол тухайн байгууллагад ямар нэг зүйл дутагдаж байгаа гэсэн үг гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ ажил тань бэлтгэх цаггүй байвал бусад ажлыг ч хурдхан хийдэг байгаа. Компаний зүгээс ч таныг бүх зүйлийг хурдхан засч, эмхэлж цэгцлэхийг хүснэ. Иймэрхүү ажил бол төдийлөн хүсээд байх ажил биш юм. Хамаг ажлаа хийлгэчихээд, эсвэл хийж чадахгүй бол иймэрхүү “цэгцлэгчид”-ийг халах нь их байдаг. Хэрвээ та яаруулж, давчдуулсан нөхцөл байдалд орвол ихээхэн ухаалаг тоглолт хийх ёстой.

Тодорхой хугацаагаар зөвлөх хийх юмуу, түр зуурын менежер л биш бол та ямар ч ажил цэгцлэх байсан хүмүүсийн хандлагыг анзаарах, заавар зөвлөгөөг нь авах, хэсэг хугацааны дараа ямар асуудал гарч болох талаар цаг гарган бодох хэрэгтэй. Энэхүү сарын хугацаа цаашдын ажилд тань маш их ач холбогдолтой бөгөөд хамт ажиллагсадтайгаа урт хугацааны харилцаа холбоо тогтоох боломж олгоно.

Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүийг Карьер менежмент номноос үргэлжлүүлэн уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47