Удирдагчдад бизнес хийхэд тулгардаг хүндрэл, бэрхшээлүүд
2014, 7 сарын 16. 9:320

Бизнесийн ертөнцөд удирдагчид сорилтуудтай тулгардаг бөгөөд хэрвээ тэд тодорхой зүг чигээ олоогүй бол энэ нь бас л бэрхшээл болно.Бизнест тулгардаг хүндрэл бэрхшээлүүд өөр хоорондоо ялгаатай байж болох ч аль нэг салбарт тулгардаг нийтлэг хүндрэлүүд удирдагчдад хүндрэл бэрхшээл авчирч болох асуудлуудыг бууруулах төлөвлөгөө боловсруулахад тустай байж болох юм. Сэтгэл хөдлөлийн асуудлууд, эсвэл ур чадвар дутагдах гэх мэт хүний хязгаарлалтын асуудлууд буюу хүчин зүйлс эсвэл бизнесээ өргөжүүлэхэд хангалттай мөнгөтэй байх гэх мэт туршлагын асуудлууд мэт харагддаг зүйлс манлайлалд асуудал, бэрхшээл болон гарч ирж болох юм.

Манлайллын ёсзүйн асуудлууд

  • Аливаа байгууллага ажилчдынхаа ёсзүйн асуудал буюу хийж байгаа зүйл нь ёс суртахууны хувьд зөв туршлага эсэхийг зөвлөж байгаа удирдагчаас нь хамаарч байдаг. Аливаа баг удирдагчийн өмнөөс үйлдэл хийхэд удирдагч нь тухайн баг групп, байгууллагын хэмжээнд тогтоосон ёсзүйн хэм хэмжээг баримталж байгаа эсэхийг бататгах ёстой. Бизнест ёсзүйн асуудлууд тулгардаг боловч жишээ нь ямар нэг компани бизнесийн үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд хор хөнөөл учруулах эсвэл компаний буруу үйл ажиллагааг баталгаажуулах эсэхийг шийдэх асуудалтай тулгарч байж болох юм.

Хүндрэл, бэрхшээлүүд ялгаатай байж болдог

  • Манлайллын асуудлууд байгууллага болон нөхцөл байдлын төрлөөс хамаараад ялгаатай байж болно. Дьюк их сургуулийн 2009 онд гаргасан гүйцэтгэх манлайллын судалгаагаар жижиг бизнесийн эрхлэгчийн хувьд тулгардаг хамгийн том хүндрэл бэрхшээлийн нэг бол бизнесийг явуулах болон өргөжүүүлэхэд капиталын дутагдлыг даван туулах явдал аж. Үүнтэй адилаар томоохон бизнесүүдэд тулгардаг хамгийн чухал асуудал нь ажилчдаа хадгалах асуудал юм.

Нийтлэг тулгардаг асуудлууд

  • Ямар ч хэмжээтэй бизнесийн хувьд тулгардаг манлайллын нэг асуудал бол сайн манлайлал дутагдах явдал юм. Бизнест удирдагчдаар дутагдах шалтгаанд ажилчдыг удирдагч болгох сургалт, идэвхижүүлэлт дутагдалтай байх, эсвэл байгууллагадаа сайн ур чадвартай хүмүүсийг татах цалин, урамшуулал дутагдалтай байх гэх мэт. Аливаа бизнес ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэх, сайн хүмүүсийг татах эсвэл сайн менежерүүдийг татахаас өмнө ажилчдаа менежерүүд болоход сургах замаар эдгээр асуудлуудыг засч залруулах боломжтой.

Олон талт багийг бүрдүүлэх

  • Ижил хэмжээний авъяас, ур чадвартай, ажлын дадал зуршилтай хүмүүс бүхий томоохон багийг удирдаж байгаа бол багийн гишүүдийн дунд нөхөрлөлийг бий болгох гэх мэт зарим зүйлс хялбар байж болох юм. Үйлдвэрлэлийн хувьд олон талт байдал буюу өвөрмөц шинж дутагдалтай байх нь бизнесээ өргөжүүлэхэд асуудалтай байж болох юм. Соёл, ур чадварын хувьд олон талт багийг бүрдүүлэх нь бизнесийг хөгжүүлэхур чадвар ба баялаг санаанд хүрэх боломжийг олгоно. Заримдаа багийн олон талт байдал нь зөрчил маргаан гэх мэт манлайллын бас нэг асуудлыг авчирч болох юм. Олон төрлийн туршлагатай багийн гишүүд хамтдаа ажиллаж суралцах хэрэгтэй ч удирдагч хүн ажилтан ажилд авахдаа анхаарал болгоомжтой ажилд авч, сургаж, үйл ажиллагааг сайжруулж, багтаа хувь нэмэр оруулж, анхаарал хандуулах хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04