Ногоон карьер буюу ногоон мэргэжилтэн гэж юу вэ?
2014, 9 сарын 17. 10:000

Цахилгааны хэмнэлт, эрчим хүчний хоёрдогч эх сурвалжийг хөгжүүлэх, бохирдолыг бууруулах, дахин боловсруулалт гэх мэт үйл ажиллагаатай холбоотой бүхий л ажил мэргэжлүүд ногоон карьер буюу байгал орчиндоо ээлтэй, тустай гэх ногоон мэргэжилд орно. Ерөнхийд нь дараах 3 бүлэгт хувааж үзэж болно. Үүнд:

Одоо эрэлт, хэрэгцээ өндөртэй байгаа мэргэжлүүд: ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэрэгцээ нь өсөж буй ажил, мэргэжлүүд юм. Жишээ нь:

  • Автобусны жолооч, агаарын бохирдол болон бензин тос гээд олон зүйлийг хэмнэх, байгаль орчинд ээлтэй байх үүднээс хувийн унаанаас илүү нийтийн тээврийг хэрэглэх хандлага өсөж буйтай холбоотойгоор энэ мэргэжил илүү эрэлттэй байх болно.
  • Хөдөө аж ахуйн хяналтын байцаагч, органик болон тогтвортой хөгжлийн хандлага, мөн шинэ засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй уялдан өсөх хандлагатай
  • Дархан болон дарханы туслах, ногоон барилга ба түүнийг боловсронгуй болгох шаардлагаас үүдэн гарч байна.


Ногоон ур чадварыг нэмэлтээр шаардах болсон мэргэжлүүд: ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт өсөх болсонтой холбоотойгоор зарим мэргэжил үүнтэй холбоотой шинэ мэдлэг, ур чадвар эсвэл мэргэшил шаардах болсон. Жишээ нь:

  • Барилгын менежер, ногоон барилга, байгууламж, боловсронгуй болгох талаар илүү мэдлэгтэй болохыг шаардлаж байна.
  • Олон нийтийн харилцааны мэргэжилтэн, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингд тодорхой туршлага хуримтлуулах шаардлагатай болсоор байна.
  • Фермер болон малчид, илүү тогтвортой хөдөө аж ахуйг эрхлэхтэй холбоотой шинэ туршлага, ур чадвар шаардах болсон байна.


Шинэ ногоон мэргэжлүүд, ногоон чиг хандлага улам бүр хөгжиж буйтай холбоотой. Жишээ нь:

  • Эрчим хүчний аудитор, шинэ орон сууц, барилгын эрчим хүч үр ашигтай байгаа эсэхд аудит хийнэ
  • Тогтвортой хөгжлийн ахлах мэргэжилтэн, байгууллагынхаа ногоон үйл ажиллагааг хянах
  • Салхин эрчим хүчний инженер, салхиар ажилладаг эрчим хүчний системыг зохиох, хөгжүүлэх.

Ногоон мэргэжлийн чиглэл

Цэвэр эрчим хүчний ногоон салбарын чиглэл

  • Салхины
  • Нарны
  • Тогтвортой биомас
  • Барилгын боловсронгуй болгох
  • Олноор тээвэрлэх

Green Model буюу Ногоон загварчлалыг ашиглаж буй ажил мэргэжлийг Ногоон мэргэжил гэх болжээ. Үүнд:

  • Сэргээгдэх эрчим хүчийг бол болгох, хадгалах, түгээх
  • Одоогийн байгаа хог хаягдал/материалыг дахин боловсруулах
  • Эрчим хүчний хэмнэлттэйгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, түгээх, барих, суурилуулах болон засвар үйлчилгээ хийх
  • Боловсрол, танин мэдэхүйн чиглэл
  • Байгалийн болон тогтвортой хөгжлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Ногоон ажил мэргэжил гэдэг нь зөвхөн сэргээгдэх эрчим хүч гэж ойлгож байсан ойлголт нэгэнт үеээ өнгөрөөжээ. Одоо үед эдийн засаг маань өөрөө ногоон болж, үүнд аливаа эдийн засагт үйлдвэрлэл чухал байр суурь эзэлдэгийн адил, томоохон байр суурь эзэлсээр байна. Харин манай орны хувьд үйлдвэрлэл ногоон үйлчилгээний салбар илүү хөгжих хандлага байж болох юм. Шинэ тутам хөгжиж буй үйлдвэрүүд аль хэдийн ногоон үзэл баримтлалыг барих болсон билээ.

Дэлхийн чиг хандлагаас харахад ногоон үйлдвэрлэл/ үйлчилгээний салбар илүү хурдацтай хөгжиж, ногоон чиг хандлага их байх тусам эдийн засгийн уналт, доройтолд өртөх, сөрөг үр дагавар гарах нь багасаж байна. Ногоон ажил мэргэжил эзэмших, энэ чиглэлээр мэргэших нь боловсролын түвшнээс хамаарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35