Амжилттай удирдагч, сайн зөвлөх болох үндэс
2014, 9 сарын 30. 12:530

Таны ур чадвар бизнес эрхлэгчийн хувьддизайн, шинжлэх ухаан, технологийн гээд аль ч чиглэлийн ур чадвар бай сайжруулж болох хамгийн чухал хөрөнгийн нэг бол удирдагч, сургагч, удирдуулагчийн харилцаагаар дамжуулан утга учиртай, хувийн харилцаа холбоог бий болгох чадвар юм.

Миний амьдралд эцэг эх, дарга, зөвлөх гээд олон хүмүүжүүлэгч байсан. Харин тэд миний богино хугацааны ажил үүрэг, урт хугацааны төслүүдэд чиглэсэн тодорхой хил хязгаар, хүлээлтийг бий болгоход бага ч болов зүйлийг хийж чадсан.

Энэ төрлийн сэтгэлгээ манай Бостон дахь үсчний студийн өдөр тутам хийж, бүтээж байсан зүйлтэй холбоотой. Би студи дээр ажиллахыг хүсдэг зуу зун стилистүүдийг харж байсан. Би компанидаа зөв тохирсон, хамгийн чадварлаг хүнийг ажилд авахыг хүсдэг учраас нэг хоёрхон өргөдөл гаргагчийг сонгодог. Гэхдээ тэдэнд бүрэн анхаарлаа хандуулдаг.

Удирдагч, зөвлөгч байх дараах цөөн хэдэн алхам бий:

Компаний алсын харааг танилцуул. Танай компаний дахин давтагдашгүй алсын хараа тов тодорхой, нягт нямбай, бодитой байх ёстой. Удирдагч хүний хувьд та бол энэхүү алсын харааг хэрэгжүүлэгч элч төлөөлөгч гэж хэлж болно.

Алсын харааг батжуулах нэг арга бол урьдчилсан байдлаар, бодитой хуваарийн дагуу ганцаарчилсан уулзалт хийж, хувь хүний гүйцэтгэл, хувь хүний зорилгыг компаний хүлээлттэй нийцүүлж, зохицуулах явдал юм.

Үлгэр жишээ үзүүлж манлайл. Удирдагч хүн өдөр бүр эргэн тойрноосоо суралцахыг хүсдэг. Таны хийж байгаа үйлдлүүд бол танай багийн даган дууриах зүйл юм. Хэрэв таныг аз жаргалгүй болгох зүйл байгаа бол шударга байж, өөрөө өөрийгөө харах хэрэгтэй. Хэрэв та “Миний хийдэг шиг биш, миний хэлснээр хий” гэсэн чиглэлтэй байгаа бол буруу замаар явж байна гэсэн үг.

Хязгаарыг эвд. Удирдуулж байгаа хүмүүсээ аль болох хөгжүүл. Энэ бол шийтгэл биш. Энэ бол итгэл найдвар, мэргэжлээрээ хөгжих, хувийн амжилтыг бий болгох тухай юм.

Харилцан буулт хийхгүй байх. Өөрийн мессэжээ хэзээ ч нэг баг эсвэл багийн доторх хувь хүнд зориулж гоё сайхан болгох хэрэггүй. Удирдах, зөвлөх гэдэг бол үүрэг хариуцлага тал дээр харилцан буулт хийнэ гэсэн үг биш. Зөвхөн баталгаа, шийдвэр гаргахдаа харилцах биш тогтвортой, утга учиртай эргэх холбоогоор ханга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35