Ажлын байрны ёсзүйн сургалтын төлөвлөгөө боловсруулах хялбар арга
2014, 10 сарын 14. 15:030

Ажлын байрандаа ёсзүйн талаар ойлголт өгдөггүй ажил олгогчид өөрсдийн байгууллагын үр ашгийг муутгаж байна гэсэн үг.

Хэрэглэгчид ёсзүйгүй компанитай бизнес хийх дургүй байдаг учраас ёсзүй ажлын байранд маш том үүрэг гүйцэтгэдэг. Ямар нэг компани ёсзүйгүй үйлдэл хийх үед хэрэглэгчдийн зүгээс, хуулийн байгууллагын зүгээс дарамт шахалт ирдэг. Бизнес хийхийн ач холбогдол, ёсзүй, ажил гэдэг бол хоорондоо салшгүй холбоотой зүйлс юм. Ёсзүйг таниулах, хэрэгжүүлэх гэдэг бол ажлын байрны нэгээхэн чухал хэсэг бөгөөд үүнийг хэрэгжүүлэх хялбар төлөвлөгөө гаргаж болно.

Төлөвлөгөө гарга

Ажлын байрны ёсзүйг хэрхэн зохицуулахаа шийдвэрлэ. “Бизнесийнхээ бүхий л асуудалд шударга ханд” гэсэн идиалист зоригжуулсан ёсзүйн үзэл бодол дэлхий нийтэд тархсан байдаг. Ёсзүйн дүрэм журам нь маш тодорхой, “Харилцагчиддаа үнэнийг хэлж бай”, “Борлуулалтын дүнд булхай, арга заль хэрэглэх хэрэггүй” гэх мэт хийж болох болон хийж болохгүй үйлдлүүдийн талаар дурдсан байдаг. Боловсрол, сургалтанд чиглэсэн ёсзүйн дүрэм журамд “Хэрэв та хэн нэг ажилтан хулгай хийж байгааг харсан бол удирдлагадаа хэлэх нь таны үүрэг”гэх мэт зан төлөвийн хариу үйлдлүүдийг зааж өгсөн байдаг. Танэгэнт өөрийн хандлагаа тодорхойлсон бол хэрэгжүүлэх ёсзүйн код, дүрэм журмаа бичээд и-мэйл, хэвлэл нийтлэл гэх мэт харилцааны янз бүрийн хэрэгслийг ашиглан ажилчиддаа түгээ. Тухайн бичиж, түгээсэн ёсзүй нь ажилчдыг тодорхой нөхцөл байдалд үйл хөдлөлөө чиглүүлэх зан төлөвийн үлгэр жишээ болж өгдөг.

Ёсзүйтэй зан байдлыг дэмж

Ажилчдаа өдөр бүр ёсзүйтэй байхыг нь дэмж. Та ажил олгогчийн хувьд зөв хүмүүсийг ажилд авах ёстой. Хэрэв та ажиллах хүчнээ өндөр ёсзүйтэй хүмүүсээр бүрдүүлсэн бол ёсзүйтэй байдлаар бизнесээ удирдахад тэдний хувьд төгс тохирсон орчин гэж хэлж болно. Боломжит ажил горилогчдоо ярилцлагын явцад анхааралтай “шүүж”, нөхцөл байдал бүр дээр тэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг асуу. Түүнчлэн ярилцлагын явцад тэдэнд зориулж ёсзүйд чиглэсэн нөхцөл байдлыг бүрдүүлж, тухайн нөхцөл байдалд асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг ажигла.

Ёсзүйн стандартуудаа практикт нэвтрүүл

Хэрэв танай ажилчид таныг компаний ёсзүйн стандартаа хэрэгжүүлдэггүй, борлуулалт тал дээр булхай хийдэг, хэрэглэгчдэд эцсийн үр дүнгүй худлаа амлалт өгдөг гэж хардаг бол ямар ч ажилтан танай ажлын байрны зүйг дагаж мөрдөхгүй. Хэрэв та өөрийн ёсзүйгээ хэрэгжүүлдэггүй бол ямар ч ажилтан таньд итгэх учир шалтгаан үгүй болно.

Дагаж мөрдөх

Ажлын байрны ёсзүйг бий болгох хамгийн чухал хэсэг нь түүнийгээ дагаж мөрдөх явдал юм. Тодорхой хуваариар ажилчдаа албанёсны ёсзүйн сургалтанд хамруулах гэх мэт аргаар өдөр бүр ёсзүйг ажилчиддаа сурга. Ажилчиддаа зориулсан компаний ёсзүйн стандартыг тодорхой илэрхийлж, ёсзүйн алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх алхам хий. Харилцагчидтайгаа холбоо тогтоох, буруугаа хүлээн зөвшөөрөх, хор хөнөөлийг бууруулах алхмуудыг хийх замаар алдаа дутагдалдаа эзэн бол. Ингэж ажлын байрны ёсзүйн төлөвлөгөөгөө дагаж мөрдөхөд тустай хувь нэмэр оруулснаар хэрэглэгчдийн компанид итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35