Элгийг натурал байдлаар цэвэрлэх 19 супер хүнс
2014, 10 сарын 29. 9:400

Бидний өнөөгийн амьдарч байгаа нийгэмд өвчин, эмгэг байнга л өсөн нэмэгдсээр байгаа билээ. Та бидний сонгон амьдарч байгаа орчин, хоол хүнс, ус, агаар гээд олон зүйлс хор хөнөөлтэй болж байна. Хамгийн наад захын жишээ л гэхэд цайруулагч бодис.Цайруулагч бодисыг цэвэрлэгээний зориулалтаар дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэдэг. Гэхдээ энэ бодисыг хэрэглэх үед бидний амьсгалын замд маш хортой нөлөө үзүүлдэг байна.

Бас нэг жишээ гэвэл бидний хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг пестицид хэмээх бодис.Эрдэмтэд урт удаан хугацааны турш бидний эргэн тойронд байгаа хортой орчин нөхцлийн талаар судалсаар байгаа билээ. Аутизм гэх мэт олон тооны өвчнийг үүсгэх магадлалтай хортой бодисууд бидний орчинд хэр их байдгийг судалсан судалгаа ч байна.

Энэ жагсаалт үргэлжилсээр л байх учраас та сонголтоо хийх хэрэгтэй. Хортой орчин нөхцөлд байхын оронд химийн бодисгүй, байгалийн цэвэр орчин нөхцөлд байхыг хичээгээрэй. Өнөө үед хоргүйжүүлэх аргуудын ач холбогдол өсөн нэмэгдэж, бие организмд урт удаан хугацаагаар хуримтлагдсан химийн хортой бодисуудыг гадагшлуулж, цэвэрлэх маш олон аргууд бий болжээ:

Элэг бол маш чухал эрхтэн

Элэг бол бидний биеийг хоргүйжүүлж байдаг хамгийн том булчирхай гэж хэлж болно. Элэггүйгээр хүн амьдарч чадахгүй. Элэг нь дараах маш олон төрлийн үүрэгтэй байдаг ч тэдгээрээр хязгаарлагддаггүй:

Цусыг хортой бодисуудаас (хорт бодис, эм, алкохол гэх мэт) ангижруулж, хоргүйжүүлж байдаг.

Витамин болон төмөр агуулж байдаг.

Биен дэх сахарын хэмжээ хэвийн хэмжээнээс багассан үед хуримтлагдсан сахарыг хэрэгцээт сахар болгон хувиргадаг.

Цөс ялгаруулж, шаардлагатай өөх тосыг боловсруулдаг.

Гемоглобин болон инсулин, бусад гормонуудыг задалдаг.

Хуучирсан цусны улаан эсийг устгадаг.

Элэг нь маш олон амин чухал үүрэгтэй байдаг бөгөөд түүний ачаар өвчнөөс сэргийлж чадна.

Дараах 19 хүнсээр элгээ хоргүйжүүлээрэй. 


1.Манжин ба лууван:Лууван нь элгийг хоргүйжүүлдэг уураг болох глютационоор баялаг байдаг. манжин, лууван хоёулаабета каротины өндөр агууламжтай байдаг. Манжин, лууванг идэх нь элэгний ерөнхий ажиллагааг сайжруулж,сэргээж өгдөг байна.

2.Улаан лооль: Улаан лооль нь мөн л элгийг маш сайн хоргүйжүүлдэг глютационоор баялаг байдаг. Мөн улаан лоолинд агуулагддаг лицопен нь хөх, арьс болон уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлдэг байна.

3.Усан үзэм:Элэг цэвэрлэгч глютационы бас нэгэн эх сурвалж бол усан үзэм юм. Түүнчлэн энэ нь элгийг хоргүйжүүлэгч энзимүүдийн хангамжийг нэмэгдүүлэх антиоксидант болон витамин С-ийн өндөр агуулгатай байдаг бөгөөд элгийг натурал аргаар цэвэрлэх процессийг сайжруулж өгдөг.

4.Бууцай:Түүхий бууцай нь хорт бодисыг цэвэрлэх элэгний цэвэрлэгч энзимүүдийг бий болгох глютационы гол эх үүсвэр юм.

5.Цитрусын төрлийн жимснүүд: Лемон болон лайм жимснүүд нь элгийг сэргээх тустай витамин С-ийн өндөр агуулгатай бөгөөд хорт бодисуудыг шингэнээр гадагшлуулахад тустай аж.

6.Байцай:Байцайны глюкозинолэйтээс бий болсон изотиоцианит нь хорт бодисуудыг ангижруулахад тустай элгийг хоргүйжүүлэх энзимүүдээр хангадаг байна.

7.Турмерик/Цагаан гааны төрлийн ургамал: Энэхүү ургамал нь элэгний хамгийн таатай халуун ногоо бөгөөд элгийг хоргүйжүүлэхажиллагааг сайжруулдаг. Мөн хоол хүнсэнд агуулагддаг хорт хавдар үүсгэгч бодисуудыг цэвэрлэх энзимүүдэд тустай байдаг аж.

8 Хушга: Хушга нь элгийг хэвийн байдлаар цэвэрлэх тустай глютацион, омега-3-ын тосны хүчил, амино хүчлийн маш сайн эх үүсвэр юм.

9.Авокадо жимс: Уургаар баялаг авокадо жимс нь бие махбодид глютационыг бий болгодог байна. 10. Алим: Алим нь пектиний агууламж өндөртэй байдаг бөгөөд хоол боловсруулах замын хорт бодисуудыг ангижруулж, бусад химийн бодисуудыг цэвэрлэдэг. Мөн элгийг цэвэрлэх процессийн явцад тэрхүү хорт бодисуудыг гадагшлуулахад хялбар болгож өгдөг.

11. Brussels sprouts/Жижиг байцай: Жижиг байцай нь элгийг орчны болон хоол хүнснээс ялгарах хорт бодисуудаас хамгаалах энзимүүдийг ялгаруулах ажиллагааг дэмждэг сулфур болон глюкозинолэйтын өндөр агуулгатай байдаг.

12.Сармис: Сармис нь таны биен дэх хорт бодисуудыг гадагшлуулах тустай элэгний энзимүүдийг идэвхижүүлэх сулфур агуулдаг. Түүнчлэн элгийг цэвэрлэхэд тустай байгалийн хоёр бүрэлдэхүүн болохаллицин, селениумын өндөр агуулгатай байдаг.

13. Багваахай цэцэг: Багваахай цэцгийн үндэсний цай нь элгийг өөх тосыг задлахад тусалдаг бөгөөд хорт бодисуудыг гадагшлуулах энзимүүдийг ялгаруулдаг.

14. Навчит ногоон байцай: Навчит ногоон байцай нь орчны хорт бодисуудыг шингээх, цөс ялгаруулалтыг сайжруулах, элэгний үйл ажиллагааг муутгаж байдаг хүнд металл, химийн бодис болон пестицидыг саармагжуулж хоргүй болгох хлорофиллын өндөр агуулгатай байдаг билээ.

15. Цэцэгт байцай: Брокколи болон цэцэгт байцайг идсэнээр таны бие махбодын систем дэх глюкозинолын энзимүүдийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, хорт хавдар үүсгэгч болон бусад хорт бодисуудыг цэвэрлэдэг.

16.Хэрээний нүд: Хэрээний нүд хэмээх ногоо нь элэг болон бөөрийг хоргүйжүүлж, шээсний замыг цэвэрлэх тустай аж.

17.Ногоон цай: Ногоон цай нь элэгний үйл ажиллагааг сайжруулахад тустай ургамлын антиоксидантуудаар баялаг байдаг.

18.Оливын тос: Олив, олс, маалингын үр гэх мэт органик тоснууд нь элэгний үйл ажиллагааг сайжруулж, биен дэх хорт бодисуудыг шингээх шингэн суурь болж өгдөг байна.

19.Олон төрлийн үр тариа: Улаан буудай, гурил болон бусад бүхэл үрүүд нь элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг сайжруулах, энзим ялгаруулалтыг сайжруулдаг глютинээр баялаг аж. Шар будаа, хар будаа, гурвалжин будаа гэх мэт олон төрлийн будааг ээлжлэн хэрэглээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35