Харвардын их сургуульд хамтдаа нэг өдөр сурцгаая
2015, 6 сарын 23. 10:040

Харвардын их сургуулийн Азийн манлайллын төвийн санаачилгатай “Asia Leadership Conference 2015” чуулга уулзалтыгУлаанбаатар хотод 6-р сарын 27-нд зохион байгуулах гэж байна. 

Азийн томоохон улс орнуудад жил бүр зохиогддог энэхүү чуулга уулзалтыг Глобал менежерүүдийн нийгэмлэг хамтран Монголд анх удаа зохион байгуулна гэдгээрээ онцлогтой. Чуулганы хүрээнд Харвардын Их Сургуулийн дэргэдэх Харвард Бизнесийн сургууль, Жон Кеннедийн нэрэмжит Харвардын төрийн удирдлагын сургууль, Харвардын боловсролын сургуулийг 2015 онд төгсөж байгаа 16 орны улс төр, эрүүл мэнд, боловсрол болон хөрөнгө оруулалтын салбарт ажилласан туршлагатай 30 гаруй манлайлагч залуу Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. Энэ үеэр өөрсдийн мэдлэг, туршлага ур чадвараа Монголын ирээдүй болсон бизнесийн салбарынхан, оюутан залуус, сурагчид гээд боловсролдоо хөрөнгө оруулалт хийхээр зорьж байгаа хэн бүхэнтэй хуваалцах юм. 

Тухайлбал Харвардын их сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтсан тэргүүлэх хичээлүүдийг богино хугацааны программ болгож, гурван төрлийн үйл ажиллагаа буюу ерөнхий мэргэшил дээшлүүлэх семинар, багаар ажиллах дасгал бүхий сургалт, карьерийн зөвлөгөө өгөх семинаруудаар дамжуулан зохион байгуулна. Мөн оролцогчидтой Харвардын их сургуулийн төгсөгчидсанал бодлоо солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох юм.

“Asia Leadership Conference”-ийн тухайд нийгэм, эдийн засаг, улс төрийн болон олон нийтийн салбарыг хамарсан олон улсын арга хэмжээ юм. Харвардын их сургуулийн Азийн манлайллын төв нь 2012 оноос эхлэн бүс нутгийн залуу мэргэжилтнүүдэд төрийн удирдлага, боловсрол , нийгмийн чиглэлээр өөрсдийн туршлага болон мэдлэгээ хуваалцах зорилгоор Ази тивийн улс орнуудаар чуулга уулзалт зохион байгуулж байна. Энэ онд Азийн зургаан орон буюу Филиппин, БНХАУ-ын Гуанжоу болон Шинжинь, Хонг-Конг, Тайландад зөвхөн Харвардад заадаг хичээл, семинаруудыг явуулсан. Харин энэ сарын 27-нд оюундаа хөрөнгө оруулалт хийхээр зорьж байгаа Монголын оролцогчидтой Харвардын төгсөгчид бүтэн өдрийг өнгөрүүлж, мэдлэг чадвараа хуваалцах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.asia.beglobal.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35