Сэтгэгч, гүйцэтгэгч, сайжруулагч, бүтээгч аль төрлийн хүнийг ажилд авах нь зөв бэ?
2015, 9 сарын 24. 10:510

Хариулт нь танай компаний амьдралын мөчлөгийн үе шат болон танай одоо байгаа багийн бүрэлдэхүүнээс хамаарна. Тэгвэл одоогийн ажил горилогчид болон тэдний давуу тал ирээдүйн эрэлт хэрэгцээнд хэрхэн нийцэх талаар дурдая.

Олон жилийн турш би олон тооны жижиг болон дунд хэмжээний компаниудыг ирээдүйдээ өсөлттэй байх менежментийн багуудаа байгуулахад нь тусалж байсан юм. Эхний алхмууд бол одоо байгаа менежментийн багийнхаа сул болон давуу талыг үнэлэх, байгууллагын амьдралын мөчлөгөөр танай компани хаана байгааг тодорхойлох явдал.

Энэ процесст би олон удаа оролцож байсан учраас дэлхий дээр дөрвөн төрлийн ажилчдын төрөл байдаг болохыг олж мэдсэн. Энэ бол сэтгэгч, гүйцэтгэгч, сайжруулагч, бүтээгч гэсэн категорь. Эдгээр тус бүр амьдралын мөчлөгийн муруйн тусгай хувь хэмжээнд байдаг.

Амьдралын мөчлөгийн муруй ньамжилттай байгууллага/төслийн анх байгуулагдахаас авахуулаад хурдан өсөх болон бүрэн хөгжсөн өсөлтийг илэрхийлж байдаг. Амьдралын мөчлөгийн муруй сөрөг утгатай байх нь тухайн компаний техникийн процессийг сайн хийсэн бөгөөд илүү цогц төсөл, ажлуудыг сайн хийсэн гэсэн үг. Учир нь жижиг компаниуд том компаний гадаад ажилчдыг болон том компанийг бүтээн байгуулахад тусалсан, жижиг шинээр эхэлж байгаа компаниудад тулгарч байгаа шинэ асуудлуудыг шийдвэрлэххүмүүсийг ажилд авах дуртай.

Энэ чиглэлээр ялгаатай байх нь боломж, санал зөрөлдөөнийг бий болгодог. Хэрэв тухайн хүн байгууллагынхаа үндсэн шат болон шат бүр дээрх өрчлөгдөж буй хэрэгцээнд дасан зохицож чадахгүй бол хүн бүрийн гүйцэтгэл буурна. Хүмүүсийгажилчдын хэлбэрээр нь ангилах нь, тэднийг байгууллагын өсөлтийн үе шат бүрт нийцүүлэх нь гүйцэтгэлийг нарийн урьдчилан таамаглах, соёлд нийцүүлэх нэг арга юм.

Ажилчдын 4 хэлбэр

1. Сэтгэгчид

Эдгээр хүмүүс бол санаа үйлдвэрлэгчид, стратегичид болон бүтээлч төрлийн хүмүүс байдаг. Тэд өсөлтийн муруйн төгсгөл хэсэгт байдаг бөгөөд тэдний ажилд шинэ бүтээгдэхүүн, шинэ бизнес санаа гаргах эсвэл өдөр бүр юмыг өөрөөр хийх аргуудыг ашигладаг. Заримдаа компани эсвэл төслийг өсч эхлэх үед ч оролцдог.

2. Гүйцэтгэгчид

Эдгээр хүмүүс сэтгэгчдийн санааг бодит байдал болгон хувиргадаг. Бизнес эрхлэгчид, зохион бүтээгчид болон энэ төрлийн ажил гүйцэтгэдэг хүмүүс гүйцэтгэх төрлийн хүмүүс юм. Тэд хурдан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд байж, бүрэн бус мэдээллээр шийдвэр гаргаж, зарим түвшинд эмх замбараагүй байдлыг ч бий болгож болох юм.Тэд томоохон байгууллагуудад амьсгаа нь давхцсан мэт байдаг.

3. Сайжруулагчид

Эдгээр хүмүүс бол одоо ажиллаж байгаа төсөл, баг, ажлаа илүү сайн болгож байдаг. Хурдан өсч байгаа компаниуд жигүүрээ дэлгэсэн онгоц шиг л байдаг. Өсч томорсон компанид тэд хүнд хэцүү эсэргүүцлийг үл тоон өөрчлөлтийг хэрэгжүүлдэг. Тэд бол ерөнхийдөө дутуу үнэлэгдсэн хүмүүс байдаг боловч компаний урт хугацааны амжилтанд гайхалтай нөлөө үзүүлдэг.

4. Бүтээгчид

Эдгээр хүмүүс бол дахин давтагддаг процессийг гүйцэтгэдэг, чанар болон түгээлтийг эрхэмлэдэг. Тэд өдөр бүр харилцагчидтай ямар нэг байдлаар харилцаж, тусламж үзүүлэх гайхалтай бүтээгдэхүүн боловсруулж, байр сууриа эзэлдэг. Бүтээгчид томоохон бөгөөд хүч сорьсон ажлуудад тогтвортой оролцож, албан тушаалаа бий болгодог.

Ажилд авах ажиллагааг сайн хийж, албан тушаалын шийдвэр гаргах үед эдгээр дөрвөн төрлийг байгууллагын амьдралын мөчлөгт тулгуурлан сонго.

Ажилд авах: Ажилд олгогч менежерүүд хийж гүйцэтгэх хэрэгтэй байгаа ажлуудыг тодорхойлж, гүйцэтгэлд суурилсан ажлын байрны тодорхойлолтыг бэлтгэх бөгөөд өгөгдсөн төсөл буюу байгууллагын амьдралын мөчлөгийн циклийн үе шатанд амжилт олох ажилтнуудын төрлийг тодорхойлж эхлэх хэрэгтэй. Жишээ нь, хэрэв танай байгууллага шинэ бүтээгдэхүүн гаргах шатанд байгаа бол бүтээгчийг ажилд ав. Хэрэв олон улсын нягтлан бодох бүртгэлийн систем рүү шилжиж байгаа бол сайжруулагч, гүйцэтгэгчдийг ажилд ав.

Ажил хайх ба албан тушаал төлөвлөлт: Амьдралын мөчлөгийн эхэн хэсэгт байгаа компаниболонтөслийнмуруй доод хэсэгт байдаг. Маш үр дүнтэй бүтээгч бол. Дараа нь аливаа зүйлсийг сайжруулах, хүмүүсийг удирдах, хөгжүүлэх, үр дүнд хүрэх сайжруулагч болох нөхцөл байдлыг эрэлхийл. Зөв боломж бүрдсэн үед гүйцэтгэгчийн ажил үүргийг бий болго. Мэдээж хэрэг сэтгэгчийн ур чадварыг алхам бүрт ашиглаж болно. Заримдаа энэ төрлийн ажилтан хийж байгаа бүх зүйлд тань ч давамгайлж мэдэх юм.

Соёлд нийцэх: Соёл бол амьдралын цикл дэх компаний бүтээгдэхүүний байр суурьт томоохон зүйл бөгөөд дээр нь ахлах ажил олгогч менежерийн дэс дараалал болон төлөв байдал чухал. Ажилд авсан хүн бүрийн хувьд соёлд нийцэж байгаа эсэхийг тодорхойлох хоёр хүчин зүйл байдаг. Жишээ нь, өндөр өсөлттэй компани жижиглэн худалдааны түгээлтийг өргөжүүлэх ажилтныг ажилд авдаг бөгөөд хэрэв шийдвэр гаргах бүрт олон түвшний зөвшөөрөл шаарддаг бол өндөр урам зоригтой бүтээгч, сайжруулагчдыг ажилд авч, хадгалах боломжгүй байдаг.

Компаний өсөлтийн үе шат бүрт шаардагдах ажиллагчдын дөрвөн төрлийг шаарддаг бол дараагийн өндөр түвшин рүү амжилттай урагшлахын тулд хольж авах хэрэгтэй болдог. Энэ бол ихэнх хүмүүсийн хувьд дасан зохицох эсвэл замаас гарах ч бай асуудал болдог. Эдгээр төрлүүдийг холих аргыг таньж мэдэх байдал дутагдалтайгаас болж компаниуд өсч хөгжихгүй байх, тогтвортой байдалд хүрэхгүй байх, өөрчлөлтийг хийж чадахгүй эсвэл өөрчлөлтийг хийлгэж чадахгүй хүмүүсийн сэтгэлийг зовоодог.

Муу боловсруулсан ажлын байрны тодорхойлолт дээр туршлага ур чадвараар нь нийцүүлэхээс илүүтэй топ хүмүүсийг илүү ажилд авах, албан тушаалыг эхлүүлдэг. Амьдралын циклийн муруйг дахиад дурдая. Магадгүй сайн арга бол та хүссэн газар луугаа явахад хүргэх ч юм бил үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35