Ухаалаг биш, ухаалаг суралцдаг хүмүүсийг ажилд ав
2015, 9 сарын 29. 8:570

Харамсалтай нь оюун ухаан өөр өөрийн үүрэгтэй. Уорен Баффет нэг удаа “Ажилд орох хүмүүсийг хайхдаа дараах гурван чадварыг эрэлхийжээ.

  • Нэгдүгээрт, шулуун шударга байдал,
  • Хоёрдугаарт, оюун ухаан, 
  • Гуравдугаарт эрч хүч

. Хэрэв тэдэнд эхний шинж байхгүй бол бусад дадал таньд хэрэггүй байж магад. “ гэсэн байдаг. “  Шулуун шударга байдал бол ажилд авах эхний шаардлага. Гэхдээ оюун ухаан бас чухал. Харамсалтай нь оюун санаа ч бас өөрийн үүрэгтэй.

Оюун ухаан бол хурдтай өсөн нэмэгдэж байгаа компаний хувьд маш чухал зүйл юм. Оюун ухаан асуудлыг хурдан шийдвэрлэж, гайхалтай, шинэлэг санааг гаргах боломжийг олгодог. Хурдан шийдвэр гаргахдаа оюун ухаан бие даан ажиллаж, гайхалтай үр дүнг бий болгодог. Ухаалаг ажилтнууд дасгал бага хийж, бага хугацаанд бизнестээ эерэг нөлөөг үзүүлж чаддаг.

Ухаантай хүмүүст хааяа хэцүү зүйл тохиолддог. Крис Аргирис Харвардын бизнес тойм сэтгүүлийн 1991 онд бичсэн “Ухаантай хүмүүст хэрхэн суралцахыг заах нь” хэмээх нийтлэлдээ үндсэн төвөгтэй байдал болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар бичсэн байдаг. Байгууллагад ухаантай хүмүүст тулгардаг төвөгтэй асуудал бол сайн таамаглал хийх байв.

"Энгийнээр бол хийж байгаа зүйлдээ үргэлж амжилт гаргадаг маш олон мэргэжилтнүүд бүтэлгүйтлээс багахан туршлага хуримтлуулдаг. Яагаад гэвэл тэд хааяахан бүтэлгүйтдэг учраас бүтэлгүйтлээс хэрхэн суралцахыг суралцаагүй байдаг.Тиймээс суралцах стратеги буруу байвал өөрсдийгөө өмгөөлдөг. Точвхондо бол ухаалгаар суралцах нь чухал . "

Зан ааш, өөрийгөө өмгөөлөх эсвэл хэн нэгнийг буруутгадаг байдал цогц асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд төвөгтэй болгодог. Та хурдтай өөрчлөгдөх үедээ болон зах зээлийг судалж байх үедээ багийн гишүүн бүр үүсэн бий болж буй асуудлаас суралцах нь чухал. Ямар нэг зүйлс төлөвлөсний дагуу болохгүй байвал хэн нэгнийг буруутгах хэрэггүй. Дараагийнхаа шийдлийг хай..

Хэн нэгнийг буруутгахгүй байх нь чухал. Гадаад хүчин зүйлсийг буруутгахаас өмнө сайтар эргэцүүлэн бодох нь чухал. Тухайн нөхцөл байдлыг таамаглаж буй миний таамаглал юу вэ? Ямар итгэл үнэмшил намайг хойш нь чангааж байна вэ? Ухаантай хүмүүс цогц бизнесийн нөхцөл байдалд хурдан суралцдаг. Ухаантай хүмүүс өөрийн оюун ухаанд эрдэж барддаггүй. Сургуульд байхаасаа, анхны ажил хийхээс эхлээд бүтэлгүйтлээс суралцдаг. Энэ нь өөрийгөө өнгийж харах, хэн нэгнийг буруутгахаас өмнө өөрийнхөө дотоод руу өнгийж харах чадварыг бий болгодог.

“Хүний зан төлөвийн парадоксуудын нэг нь хүмүүсийг сургах аргыг сурах явдал юм. Ярилцлаган дээр эсвэл асуулгаар өөрөө өөрсдийнхө үйлдлийг хянах дүрмийг бий болгох хэрэгтэй. Тэд үйлдлийнхээ шинжийг харуулж байдаг. Ижил хүмүүсийн үйлдлийг ажигла. Ингэснээр тэдний нийтлэг шинж, томъёог харах болно.”

Ухаантай хүмүүсийн жинхэнэ зан төлөвийг тодорхойлох нэг арга бол тэдний жинхэнэ хэн бэ гэдгээс тэдний бүтэлгүйтлийг харж болно. Тэд бүтэлгүйтлээ тодорхойлж чадаж байна уу? Тэдэнд ямаршуухан санагдаж байна? Тэд өөр ямар зүйлийг хийдэг вэ? Тэд ямар салбарыг хөгжүүлж байна? Тааруухан зүйлээс ч суралцана.

“Та бүтэлгүйтсэн үеийнхээ тухай ярина уу. Та бүтэлгүйтэлд хүрэх ямар зүйлийг хийсэн бэ?” товчоор хэлбэл “Та одоог хүртэл ямар зүйлийг сайжруулмаар байна, одоо хийж байгаа зүйлийнхээ юуг сайжруулмаар байна?” гэж асуухад би их гайхширсан юм. Зарим ухаантай хүмүүс бүтэлгүйтлийнхээ тухай аятайхан ярьж чаддаггүй. Тэд яагаад тэдний алдаа байсан бэ гэдэг бүх учир шалтгааныг боддог.

Нөгөө талаас нь авч үзвэл хэн нэгэн ажил горилогч юу хийж байгаагаа ярих үед /хувь хүний хөгжил/ багаар ажиллахад туслах нэмэлт ур чадварууд болон өсч хөгжиж, суралцаж чадах орчныг эрэлхийлж байдаг.

Энэ бол emotional intelligence (EQ) биш юм. Ярилцлаган дээр сэтгэл татам байх нь баг хамт олноос суралцахдаа сайн гэдэгтэй адилхан биш юм.

Оюун ухааныг хэмжих эхний алхам бол таньд байгаа ажлыг хийж чадах хангалттай ухаантай эсэхийг шалгах явдал юм. Техникийн тест эвэл бодит амьдралын нөхцөл байдлаас урган гарсан асуудлаар ажил горилогчдын IQ-г шалгаж болно. Гэхдээ таны бизнесийн хүндрэл, бэрхшээлтэй нөхцөл байдлаас суралцаж чадах хэн нэгнийг ажилд авах нь чухал. Эдгээр хүмүүс таны хүндрэл бэрхшээлийг сайжруулаад зогсохгүй баг хамт олныг тэр чигт нь урагш ахиулж, алдаанаас суралцахад бэлэн байдаг.

Эх сурвалж:  http://www.inc.com/penny-herscher/don-t-hire-smart...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35