​Хэрхэн Марк Зукерберг шиг манлайлах вэ?
2015, 12 сарын 4. 9:130

Зукерберг бизнес эрхлэгчийн хувьд залуу насандаа буюу 30-аад насандаа өөрийн манлайллын стилиэрээ гайхамшигт амжилт гаргаж чадсан. Өнөөдөр Facebook-ийг үндэслэгч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг 30 насандаа компанийх нь хөрөнгө нь 155 тэрбум ам.долларт хүрээд байна. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд дэлхийн томоохон сошиал сүлжээг бий болгож, маш олон дэмжигчид болон шүүмжлэгчидтэй болжээ. Танд тэр таалагддаг ч бай, таалагдаггүй ч бай үнэндээ тэр коллежоо орхиж, дэлхий дээр ховорхон зүйлийг бүтээж чадсан. Гэхдээ хамгийн гайхалтай зүйл нь тэр хэрхэн хийсэн юм бол? Тэгвэл Зукербергийн хүчирхэг бөгөөд гайхалтай бизнесийг бий болгож, хөгжүүлэх талаар дараах зарим сургамжуудаас дурдая.

1. Хүсэл тэмүүлэл

Хамгийн алдартай бизнес эрхлэгчид адилхан онцлог шинжүүдтэй байдаг. Тэд хийж байгаа зүйлдээ маш их хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Зукерберг хүмүүстэй холбогдох системүүдийг байнга боловсруулж, хөнгөвчилж ирсэн. Түүний хүсэл тэмүүлэл бол дэлхий ертөнцийг илүү нээлттэй, заримдаа нэгдмэл байлгах явдал байв.

Хэрэв та Facebook-ийн эрхэм зорилгыг харах юм бол үндсэн агуулга нь байгуулагдсан цагаасаа өөрчлөгдөөгүй байна. "Facebook-ийн эрхэм зорилго бол хүмүүст мэдээлэл хуваалцах эрх мэдлийг олгох, дэлхий ертөнцийг илүү нээлттэй бөгөөд холбоотой болгох явдал юм” гэжээ.

Тиймээ, Зукерберг технологийг ашиглан хүмүүсийг холбохдоо үргэлж хүсэл тэмүүлэлтэй байсан боловч тэрээр түүндээ хүрэхийн тулд маш шаргуу ажилладаг. Ямар нэг зүйлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байна гэдэг нь та бууж өгч болохгүй гэсэн үг. Энэ нь хүнд нөхцөл байдалд ч ажиллах эрч хүчийг өгдөг. Зарим хүмүүс бүтэлгүйтлийг хардаг бол хүсэл тэмүүлэлтэй бизнес эрхлэгчид туршлага судлах, урагш ахих алхмыг хийж байдаг.

Хүсэл тэмүүлэл нь бизнес эрхлэгчийг амжилттай удирдагч болоход хүргэдэг зүйл. Хэрэв та хүсэл тэмүүлэлтэй бол таны аялал хичнээн урт байсан ч гэсэн бууж өгөлгүй үргэлж суралц.

“Та супер хүсэл тэмүүлэлтэй байх ямар нэг зүйлийг ол. Хэрэв хүмүүс мэдээлэлд илүү хандалт хийж, илүү холбоотой байвал дэлхий ертөнцийг илүү сайжруулж, хүмүүс нэгнийгээ илүү сайн ойлгох боломжтой болно” гэсэн Facebook-ийн маш олон үндсэн зарчмууд бий. Энэ бол надад зориулагдсан мөрдлөг болгосон зарчим юм. Хэцүү үед би үнэхээр ухарч, намайг урагшлуулах зүйлээ үргэлжлүүлэн хийдэг. " Марк Зукерберг

Сургамж : Хүсэл тэмүүлэл нь шаргуу занг тэжээж, амжилтын үндсэн зүйлийн нэг болдог.

2. Зорилго

Шилдэг компаниуд ажилчид ажилд авах, зөв хөрөнгө оруулагчдыг татах, маркетинг, харилцагчийн үйлчилгээ гэх мэт хийдэг бүх зүйлийнхээ үндэс суурин дээр зорилго тавих мэдрэмжтэй байдаг. Тухайн зорилгын мэдрэмж нь хамааралтай байх мэдрэмжийг бий болгож, ажилчид болон харилцагчийн үнэнч шударга байдлыг эрчимжүүлж байдаг. Агуу удирдагчид, агуу компаниуд зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй өөрчлөлтийг хийдэг. Facebook зөвхөн сошиал сүлжээний сайт төдийгүй дэлхий даяар байгаа хүмүүстэй холбогдох, хүмүүсийг нэг газар нэгтгэх, холбоо, нийгмийн бүлгийг бий болгох, мэдээлэл хуваалцах хэрэгсэл болсон юм.

Зукерберг үргэлж зорилгоо ухамсарладаг байснаар, түүнд хүргэх шилдэг бүтээгдэхүүн боловсруулахад анхаарал хандуулах чадвартай байв.

" Facebook дээр шинэчлэгдсэн технологиор хүмүүс хэрхэн мэдээлэл оруулж, мэдээлэл ашиглаж байгааг хараад гайхширдаг. Бид үргэлж л хэвлэх машин, ТВ гэх мэт бидний харилцааг илүү үр дүнтэй болгож, хөнгөвчилж, нийгмийн олон чухал хэсгүүдийг бүхэлд нь өөрчилсөн зохион бүтээлтийн талаар үргэлж ярьдаг. Тэд хүмүүст өөрийгөө илэрхийлэх дуу хоолой өгч чадсан. Тэд ахиц дэвшлийг дэмжиж чадсан. Тэд зохион байгуулалттай нийгмийг өөрчилсөн. Тэд биднийг хамтдаа илүү ойр байх боломжийг олгосон." Марк Зукерберг

Сургамж :Шилдэг компаниуд гайхалтай бүтээгдэхүүнүүд бүтээдэг төдийгүй өөрчлөлтийг бий болгодог.

3. Хүмүүс

Хамгийн шинэлэг компаниуд ажилчиддаа өөрсдийн сонирхлоо хөгжүүлж, эрсдлээ хүлээх эрх чөлөөг нь олгодог. Facebook компаний соёлд сайн тохирч байгаа ажилчдыг нь сонгон ярилцлага хийх процесстой байдаг. Тэд нэгэнт энэ компанид ажилд орсон бол Зукербергийн эрхэмлэдэг хурдтай, бүтээлч болгох эрчимтэй хөтөлбөрт хамрагддаг.

Тэд өөрсдөд нь томилогдсон ажилтай нь харьцуулбал хамгийн сонирхолтой төслүүд дээр ажиллах боломжтой болдог. Facebook, Apple, Zappos гэх мэт компаниуд үзэл бодлын эр зориг, ярих, үйлдэл хийх эрх чөлөөг баталгаажуулах соёлыг бий болгосон байдаг. Энэ бол үлгэр жишээ үзүүлэн хүчирхэгээр манлайлах манлайллаас урган гарч ирдэг.

"Компаний хувьд хийх гэж байгаа зүйлдээ тодорхой чиглэлийг бий болгож, тухайн зүйлсийг гүйцэтгэж чадах гайхалтай хүмүүсийг авчрах нь та маш сайн ажиллаж байна гэсэн үг."Марк Зукерберг

Сургамж :Тухайн ажилд зөв хүмүүсийг авчирч, буруу хүмүүсийг гарга. Боломжтой бол ур чадвар биш хандлагаар нь ажилд ав. Ур чадварыг зааж сургах боломжтой бөгөөд хүсэл тэмүүллийг зааж сургах боломжгүй байдаг.


4. Бүтээгдэхүүн

Facebook бол бүтээгдэхүүнээ бүрэн дүүрэн боловсруулдаг. Шинэчлэл бүр нь хүмүүсийг боломжит энгийн аргаар холбох зорилготой байдаг. Facebook-ийн философи бол “хурдан ажиллаж, аливаа зүйлсийг өөрчлөх бөгөөд энэ нь компаний манлайлалд хурдан өсөлтийг бий болгодог нь батлагдсан. Зукерберг бүтээгдэхүүндээ бүрэн итгэлтэй байдаг бөгөөд өөрийн компани дотроо ч томоохон эсэргүүцэлтэй тулгарч, зарим томоохон өөрчлөлтийг зориглон хийж байсан нь түүний давуу тал юм.

Мэдээлэл гаргах үед хэрэглэгчид эхнээсээ дургүйцэж,(ихэнхдээ нууцлалын асуудлаар) байсан ч уг байдал массыг хамран өргөжиж, Facebook бусад сошиал медиа сайтуудаас ялгарсан юм.

Зукерберг Facebook-ийг платформ болгон зарлахад хүмүүс түүнийг галзуу гэж боддог байлаа. Гэхдээ уг платформ өргөжин тэлж, компанийг амжилттай өсөлтийн дараагийн үе шатанд авчирч чадсан юм.

"The Hacker Way бол тасралтгүй сайжруулалт болон давталттай холбоотой бүтээн бий болгох хандлага юм. Хакерууд ямар нэг зүйлийг үргэлж сайжруулж байдаг бөгөөд тасралтгүй сайжруулахгүй зүйл гэж байдаггүй. Facebook-ийн оффисуудад та хакеруудын “Код аргументийг яллаа” хэмээх амны уншлагыг л их сонсох байх" Марк Зукерберг

Сургамж : Шинэчлэлийг авчрах соёлыг бүтээ. Мөн өөрийн алсын хараатай холбоотойгоор эр зоригтой байж, хамгийн үр дүнтэй аргаар алсын харааг хэрэгжүүлэх соёлыг нэмэгдүүл.

5. Түншлэл

Бизнесийн удирдагчид дан ганцаараа бүхнийг хийж чадахгүй. Амжилт бол багийн спорт. Агуу удирдагчид өөрийн сул талаа давуу тал шигээ мэдэхийн хэрээр амжилтанд хүргэх түншлэлийг бий болгохын тулд зөв хүмүүсийг авчирдаг. Хөрөнгө оруулагчид, менежментийн баг, бэлтгэн нийлүүлэгчид, дистрибьюторууд буюу түгээгчид, жижиглэн худалдааны түншүүд ч бай зөв хүмүүстэй түншлэх нь маш чухал.

Facebook-т Зукерберг төсөөллийг бий болгож, үйл ажиллагааны ахлах ажилтан Шерил Сандберг алсыг харааг бодит ажил болгодог. Варнер Брос, Стив Жобс, Стив Возниак,Бен Коген болон Жерри Грийнфилд эсвэл өөр бусад амжилттай бизнесийн түншлэл ч бай Зукерберг болон Сандберг нар компанийг урагш ахиулахын тулд адилхан үнэт зүйлийг хуваалцаж, нэмэлт давуу тал, үүрэг хариуцлага, харилцан итгэл, харилцан хүндлэлийг бий болгосон юм.

"Шерил Facebook-ийн үйл ажиллагаанд миний түнш байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд бидний өсөлт, амжилтанд хамтарч ажилласаар ирсэн." Марк Зукерберг

Сургамж :Төсөөлөл, гүйцэтгэлийн зөв түншлэл нь амжилттай компаний гол зүрх гэж хэлж болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35