Байгууллагын соёлыг хараад үнэлэх арга
2017, 5 сарын 26. 2:070

Байгууллагын соёлыг асуухаас илүү хараад мэдвэл илүү үр дүнтэй. Тухайн байгууллагын ажилчид ажилдаа хэр сэтгэл хангалуун байдгийг эргэн тойрноо ажих төдийд л мэдэж болно. Ингээд дизайны мэргэжилтний өгсөн зөвлөгөөгөөр юуг олж харах хэрэгтэй болохыг зөвлөе:

1. Ресепшний хэсэг

Үүдний өрөөнд ярилцлага хүлээх зуур хүмүүс ресепшнтэй хэрхэн харилцаж буйг ажигла. Хэрэв энгийн ажилтнууд ресепшнтэй мэндэлж, энгийн яриа өрнүүлж байвал халуун дулаан уур амьсгалтай, хүн бүрд ижил хүндлэл үзүүлдэг гэсэн үг.

2. Хувийн орон зай

Тэдний ширээн дээр хувийн тэмдэглэл, гэр бүлийн жаазтай зураг байна уу? Ширээ, хувийн орон зайгаар хүмүүс хоорондын харилцаа мэдэгддэг бөгөөд ажлын ширээний тавиурнуудад хувь хүний шинж төрх, мэдрэмжээ хийх боломжтой, дээрээс зөвшөөрдөг болохыг харуулдаг.

3. Нийтийн ажлын байр

Сургуульд байхад самбар луу хараад сүүлд заасан хичээлийг мэдэж болдог байлаа. Үүний адилаар байгууллагын зарлалын самбар эсвэл хурлын өрөөний цагаан самбарнаас тухайн компани инновацид хэр ээлтэй болохыг мэдэх юм. Хэрэв саяхан бичсэн гэмээр шинэ бэхтэй бол хамтын ажиллагааг үнэлдэг орчинтой. Харин хэдэн сар арилгаагүй гэмээр байвал эсрэгээр гэсэн үг.

4. Угаалгын өрөө

Тус хамт олон, ажил олгогч эмэгтэй ажилтанд хэр ээлтэй бол? Үүний нэг сэжүүр бол угаалгын өрөө. Ариун цэврийн цаас, тампон, гарын алчуур, гар хатаагч, саван зэрэг хэрэглэл байна уу? Үүгээр эмэгтэй ажиллагсдын эрүүл мэндэд хэр анхаарал тавьдаг нь мэдэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35