Цахилгаан автомашины батарейны гол түүхий эдийн нэг бал чулууны эрэлт нэмэгджээ
2023, 6 сарын 23. 17:350

Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины батарейны гол түүхий эд болох бал чулууны төлөөх тэмцэлд ханцуй шамлан орж буй бололтой. АНУ болон Европын холбоо цахилгаан автомашины батарейны материалын хувьд Хятадаас хараат байдлаа бууруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхэлснээр компаниуд бал чулуу нийлүүлэх эх үүсвэрээ өргөжүүлэхээр хичээж эхэлжээ. “Цагаан тос” гэгддэг литийн араас бал чулууны төлөөх тэмцэл хурцдаж байна хэмээн шинжээчид харж байгаа аж.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр “Батарейны бал чулууны эрэлт ихээхэн нэмэгдэж байгаа тул Теsla, Mersedes-Benz зэрэг автомашин үйлдвэрлэгчид тус түүхий эдийн үйлдвэрлэлийг Хятадаас хараат бус болгох тал дээр ихээхэн анхаарал хандуулж байна" хэмээн онцолсон байна. Тодруулбал Шведэд бал чулуу үйлдвэрлэдэг Австралийн Таrga групп нь Теsla, Toyota, Ford зэрэг компаниудтай бал чулуу нийлүүлэх талаар ярилцаж байгаа аж. Тэрчлэн Теsla компани нь Мозамбикт уул уурхайн чиглэлээр ажилладаг Syra Resources болон Magnis Energy Technologies компаниудтай бал чулуу нийлүүлэх гэрээнд гарын үсэг зураад байгаа юм. Syra Resources компани нь АНУ-д, Таrga нь Шведэд бал чулуу боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд удаагүй байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд бал чулуу нь лити, кобальт зэрэг цахилгаан автомашины батарейны бусад түүхий эдтэй харьцуулахад тийм ч их анхаарал татахгүй байсаар ирсэн юм. Бал чулуу нь өндөр температурыг тэсвэрлэх чадвартай тул ган үйлдвэрлэх зууханд галд тэсвэртэй материал болгон ашигладаг. Цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэхийн хэрээр бал чулууг олон төрлөөр ашиглах болжээ. Цахилгаан тээврийн хэрэгслийн аккумлятор нь литийн ионуудыг хадгалж, ялгаруулах замаар цахилгаан үүсгэдэг анодын материал шаарддаг бөгөөд өндөр тогтвортой, хямд үнэтэй бал чулууг хамгийн сайн материал гэж үздэг байна. Project Blue зөвлөх компанийн таамаглаж буйгаар энэ жил анх удаа дэлхийн нийт бал чулууны хэрэглээний талаас илүү хувь нь цахилгаан автомашины батарейнд зарцуулагдана хэмээн дурджээ.

АНУ болон Европын зүгээс нийлүүлэлтийн сүлжээнд Хятадын бүтээгдэхүүний эзлэх хувийг бууруулах бодлогыг хэрэгжүүлснээр цахилгаан автомашин үйлдвэрлэгчид “түргэн аваад” байна. Учир нь дэлхийн бал чулууны ихэнх хувь нь Хятадад үйлдвэрлэгддэг гэнэ. Эрдэс баялгийн судалгааны Benchmark Mineral Intelligence компанийн мэдээлснээр дэлхийн бал чулууны 61 хувийг Хятадад үйлдвэрлэдэг ба батарейны анодын материал, тэр дундаа бал чулууг эцсийн шат хүртэлх боловсруулалтын 98 хувь нь Хятадад хийгддэг байна.

АНУ болон Европын холбоо Хятадаас хараат байдлаа бууруулах зорилтыг өмнөө тавиад байгаа билээ. Тодруулбал АНУ нь Хятад зэрэг бусад улс орнуудын компаниудын олборлож, боловсруулсан ашигт малтмалыг цахилгаан автомашины батарейнд ашигласан тохиолдолд татаас өгөхгүй байх Инфляцыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Харин Европын холбоо нь үндсэн түүхий эдийн 65 гаруй хувь нь нэг улсаас хамааралтай байхаас сэргийлсэн Үндсэн түүхий эдийн тухай хуулийг хэрэгжүүлэхээ саяхан зарласан билээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08