АНУ: Ирэх онд хэд хэдэн муж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ
2023, 11 сарын 14. 2:170

АНУ-ын эдийн засаг, бизнесийн мэдээллийн CNBC сувгийн орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, Америкийн хэд хэдэн муж ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар онцолжээ.

Тухайлбал Калифорни мужид түргэн хоолны газрын ажилчдын нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 ам.доллар болж өсөх хандлагатай байгаа нь түргэн хоол болон бусад барааны үнэ өсөх нөхцөл болж магадгүй хэмээн шинжээчид харж байна.

Төрийн хууль тогтоох байгууллагуудын үндэсний ассоциацийн мэдээлснээр АНУ-ын 30 муж болон нийслэл Вашингтон ДС орчимд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь одоогийн дундаж түвшин болох 7.25 ам.доллароос өндөр байгаа хэдий ч эдгээр мужуудын зарим нь ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа болохыг дурдав.

Тодруулбал ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Хавай мужид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 ам.доллар байсныг 14 ам.доллар болгон нэмэгдүүлэх гэж байгаа бол Небраска муж ч мөн 10,5 ам.доллароос 12 ам.доллар болгон 14,3 хувиар нэмэгдүүлэх аж.

Мэрилэнд мужид ирэх дөрөвдүгээр сараас эхлэн 15 ба түүнээс дээш ажилтантай компаниудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 13.25 ам.доллароос 15 ам.доллар болж байгаа бол Калифорни муж дахь түргэн хоолны газруудад ажилладаг 500 мянган ажилтны цалингийн доод хэмжээг 20 ам. доллар болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

Тус улсын олон мужууд ийнхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж буй явдал нь хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил мөддөө буурахгүйг харуулж буйн дохио бололтой хэмээн CNBC суваг дүгнэв.

Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн Automatic Data Processing компанийн мэдээлснээр өнгөрөгч 10-р сард хөдөлмөр эрхлэгчдийн цалин өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн нь 2021 оны 10-р сараас хойших хамгийн бага өсөлт боловч цар тахлын өмнө ердөө 2-3 хувиар өсдөг байсантай харьцуулахад бараг 2 дахин өндөр хэвээр байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35