Саудын Араб, Польш улсууд агаарын тээврийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ
2023, 8 сарын 29. 9:350

Саудын Араб болон Польшийн засгийн газар орон нутгийн цагаар 28-ны өдөр хоёр орны агаарын тээврийн үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан талаар Саудын Арабын төрийн өмчит SPA телевиз мэдээлэв.

Хэлэлцээрт Польшийн Дэд бүтцийн сайд Андрей Адамчич болон тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Саудын Арабын Зам тээвэр, логистикын сайд Салех бин Нассер Аль-Жасер нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээр нь тус хоёр орны хоорондын аялал жуулчлал, гадаад худалдааг ихээхэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ Саудын Арабын логистикын чадавхийг дээшлүүлж, улмаар дэлхийд данстай логистикын төв болоход томоохон хувь нэмэр болох болно хэмээн SPA телевиз онцлон тэмдэглэжээ.

Саудын Арабын засгийн газрын зүгээс дүгнэхдээ энэхүү хэлэлцээр нь Үндэсний тээвэр, логистикийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буй бизнесийн төслүүдийг урагшлуулахад ихээхэн тус болно гэж мэдэгдэв. Түүнчлэн уг стратегийн төслийн хүрээнд тус улс дахь олон улсын нисэх онгоцны буудлыг 2030 он гэхэд 250 болгохоос гадна жилийн ачаа тээвэрлэх хүчин чадлыг 4.5 сая гаруй тоннд хүргэх зорилт багтсан байна.

Уг хэлэлцээрийн үр дүнд Саудын Араб нь иргэний агаарын тээврийн салбарын гадаад орнууд дахь үйл ажиллагаагаа тогтворжуулж, бэхжүүлэхээс гадна дотоодын агаарын ачаа тээврийн сүлжээ, иргэний агаарын тээврээ бусад улс орнуудад сурталчлах боломж бүрдэж буй аж.

Түүнчлэн Саудын Арабтай байгуулсан агаарын тээврийн хэлэлцээр нь хоёр орны хоорондын агаарын тээврийн үйлчилгээний үндэсийг тавьж шууд нислэг үйлдэхээр болсон тухай мөн дурдсан байна.

Польшийн Дэд бүтцийн сайд Андрей Адамчич хэлэхдээ “Өнөөдрийн хэлэлцээр нь Польш, Саудын Арабын хооронд шууд болон ачаа тээврийн маш хязгаарлагдмал нислэгтэй байсан эрин үеийг зогсоож байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47