CNN: Автомашинтай үйлчлүүлэх цэгүүд хот тосгонуудад асуудал үүсгэж байна
2023, 6 сарын 26. 17:330

Ням гарагт CNN сувгаас мэдээлснээр автомашинтай үйлчлүүлэх цэгүүд хот тосгонуудад асуудал үүсгэж байна гэжээ.

Тэдний мэдээлж байгаагаар, АНУ-д нийт 200,000 орчим автомашинтай үйлчлүүлэх цэг байдаг бөгөөд америкчууд жилд ойролцоогоор 6 тэрбум удаа автомашинтай үйлчлүүлэх цэгээс үйлчилгээ авдаг байна. Улмаар МакДоналдс гэх мэт түргэн хоолны томоохон сүлжээний борлуулалтын 70 болон түүнээс их хувийг автомашинтай үйлчлүүлэх цэгүүд бүрдүүлдэг гэсэн тооцоо ч гарчээ.

Тэгвэл хотын удирдлагууд хийгээд хот төлөвлөгчид, шүүмжлэгчдийн хэлж байгаагаар энэхүү үйлчилгээ нь зарим хотын өдөр тутмын амьдралд хэт сөргөөр нөлөөлж байна гэсэн юм. Тэдний үзсэнээр автомашинтай үйлчлүүлэх цэгүүд нь түгжрэлийн эх үүсвэр болохоос гадна иргэдийг явган алхахаас залхуурахад хүргэж, нийтийн тээврийн хэрэглээг бууруулан хөрш зэргэлдээх бизнесийн байгууллагуудаар зочлох үзэгдлийг эрс бууруулдаг гэнэ.

Тиймээс шүүмжлэгчдийн зүгээс компаниудад нэгэн уриалга гаргасан нь автомашинтай үйлчлүүлэх цэгүүдийг хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд бус харин автомашин төвтэй бүсэд байгуулахыг уриалжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43