Шинэ оныг угтан жагсаасан зорилго тань яагаад биелдэггүй болохыг сэтгэл зүйчид ийн тайлбарлажээ
1 сарын 2. 17:410

Zangia News хуудасны уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе!

Шинэ он бүрийн эхэнд хүмүүс бид ирж буй оноо угтсан зорилго зорилтуудыг жагсаадаг нь бараг уламжлал гэлтэй. Ихэнх хүний хувьд эдгээр зорилт, зорилгууд дотор нь эрүүл хооллох, жингээ хасах, спортоор хичээллэх, их хэмжээний мөнгөн дүн бүхий хадгаламжтай болох зэрэг багтдаг. Гэвч оны төгсгөлд тэдгээр зорилго, зорилтуудаа дүгнэхэд биелсэн нь цөөхөн байдаг билээ.

Тэгвэл сэтгэл зүйчид эл үзэгдэлд тайлбар хийжээ.

Женнифер Ковалски болон Терри Блай гэх сэтгэл зүйчдийн тайлбарласнаар, “Шинэ жил гэдэг шинэ эхлэлийг бэлгэддэг. Хүмүүсийн хувьд шинэ зүйлс эхэлж буй гэсэн агуулга бүхий ямар нэг дохио хэрэгтэй байдаг бол шинэ он гарах нь тэдэнд эл дохиог өгч байдаг. Улмаар шинэ он гарахтай зэрэгцэн хүмүүс шинэ зүйлсийг эрэлхийлдэг юм.

Гэвч харамсалтай эхэндээ сайн сайхныг бэлгэддэг байсан эдгээр шинэ зорилго, зорилтууд нь урт хугацаандаа агуулгын хувьд өөрчлөгдөж, хүмүүсийн дунд жил бүр заавал шинэ зорилго, зорилт тодорхойлох ёстой мэт ойлголт төрүүлэх болсон. Судалгаагаар шинэ оныг угтан зорилго, зорилтоо тодорхойлдог хүмүүсийн 61 хувь нь өөрсдийн хүслээр бус харин олон нийтийн нөлөөллийн дүнд тэдгээр зорилго, зорилтуудыг жагсаадаг гэсэн дүн гарсан байдаг.

Харин зорилго нь яагаад ихэнх тохиолдолд биелдэггүй вэ гэвэл хүмүүс 1 жилийн дотор хүрэх бараг л боломжгүй зорилгуудыг тавьдаг.

Хүмүүсийн хувьд эрс, асар том өөрчлөлт гэдэг маш сэтгэл татам ойлголт. Тиймээс тэд шинэ оныг угтан зорилгоо тодорхойлохдоо бодит байдалтай нь нийцэхгүй эсхүл бага зэрэг л нийцэх зорилгыг тавьдаг. Гэвч хүн гэдэг аажмаар хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл шүү дээ.

Та бүхэн магадгүй асар том өөрчлөлтийг хүсэж байж болох ч үнэн хэрэгтээ тухайн өөрчлөлтөд бүрэн бэлэн бус байх боломжтой” гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01