Норвеги улс Украинд “F-16” сөнөөгч онгоцны дэмжлэг үзүүлэхээ мөн мэдэгдэв
2023, 8 сарын 25. 10:100

Дани, Нидерландын араас Норвеги улс Украинд “F-16” сөнөөгч онгоцны дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

Украинд айлчилж байгаа Норвегийн ерөнхий сайд Йонас Гарсторе "Бид Норвеги улсын эзэмшдэг “F-16” сөнөөгч онгоцыг Украинд тусламж болгон шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тодорхой хугацаа болон тоо ширхгийг цаг тухайд нь мэдэгдэх болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Норвегийн Батлан ​​хамгаалах яамны зүгээс мөн мэдэгдэл хийх үеэрээ “”F-16” сөнөөгч онгоцыг тусламж болгон өгснөөр Украины цэрэг армийн хүчин чадлыг ихээхэн бэхжүүлэх болно” хэмээн онцолжээ.

Ингэснээр одоогийн байдлаар нийт гурван улс Украинд “F-16” сөнөөгч онгоцны дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа бөгөөд цаашид ч энэ тоо нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08