Мьянмарын эрх баригчид 9652 хоригдлыг суллана
1 сарын 4. 19:060

Мьянмарын эрх баригчид тус улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан 9652 хоригдлыг, тэдний дотор гадаадын 114 иргэнийг өршөөлөөр суллахаар шийдвэрлэснээ пүрэв гарагт мэдэгдлээ.

2021 оны хоёрдугаар сард цэргийнхэн засгийн эрхийг булаан авч, арваад жил тогтносон ардчиллаас татгалзаж, эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарснаас хойш Мьянмар улс үймээн самууны хөлд дарагдсан хэвээр байна.

"Бусад улс орнуудтай харилцаагаа хадгалахын тулд, мөн хүмүүнлэгийн үүднээс гадаадын 114 хоригдлыг өршөөж, нутагт нь буцаана" гэж төрийн төв хэвлэлд нийтэлсэн товч мэдэгдэлд дурджээ. Тус улсын худалдаа, арилжааны нийслэл Янгон хотод хоригдлуудыг суллахыг хүлээж Инсэйн шоронгийн гадаа олон хүн цугларсан байна.

Нобелийн шагналт Аун Сан Су Чи өдөөн турхирсан, сонгуулийг луйвардсан, авлига хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр одоо болтол хоригдож байгаа бөгөөд өөрт нь оноосон 27 жилийн хорих ялыг давж заалдаж байгаа юм. Тэрбээр өөрт нь холбогдох бүх хэргийг үгүйсгэсэн аж. Харин цэргийнхэн "хараат бус шүүхийн ажиллагаа зохих журмын дагуу явагдсан" гэж мэдэгдэж байгаа юм.

Мьянмарын эрх баригчид Их Британийн колончлолоос ангижирч, тусгаар тогтнолоо зарласан өдрийг (1948.01.04) тохиолдуулан хоригдлуудад өршөөл үзүүлдэг уламжлалтай ажээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35