Богд хааны ордон музейд Зангиа.МН сайтаас хандив өргөлөө
2 сарын 15. 15:150

ZANGIA.MN сайт нь Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж болох Богд хааны ордон музейн сэргээн засварлалтад дэмжлэг үзүүллээ.

120 гаруй жилийн настай уг музейд 1962 оноос хойш сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд томоохон хэмжээний сэргээн засварлалт хийгдэж байгаагүй юм. Сэргээн засварлалтын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд Зангиа Портал компани Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудаа тогтвортой хамгаалж, сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулах үүднээс таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг үзүүллээ.

Хамгийн сүүлчийн Богд болох YIII Богдын өвлийн ордон болон сүм хийд буюу түүхийн дурсгалт энэхүү музей бол манай улсын түүх соёлын хосгүй үнэт цөөхөн дурсгалын нэг юм. Богд хааны ордон музейг хайрлан хамгаалах, үзэж танилцан, түүх соёлоо танин мэдэж, өвлүүлэн дээдлэхийг ZANGIA.MN сайт уриалж байна.

Хандивыг Богд Хааны музейн захирал Ц.Эрдэнэбаатарт хүлээлгэн өгч энэхүү чухал өв соёлоо хадгалан үлдээхэд чармайлт гаргаж байгаа хамт олонд талархсанаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35