Өмнөд Солонгос: Зохиосон шүлэгтээ Умард Солонгосыг магтсан эр шүүхээс 14 сарын хорих ял сонсжээ
2023, 11 сарын 27. 18:150

Даваа гарагт BBC сувгаас мэдээлснээр Өмнөд Солонгосын шүүх зохиосон шүлэгтээ Умард Солонгосыг магтсан эрийг 14 сарын хорих ялаар яллажээ.

Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр И Юн Соп гэх эр нь 2016 онд Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлэхээр өгсөн шүлэгтээ хоёр Солонгосыг нэгдэхэд уриалсан гэнэ.

Түүний шүлэглэснээр, хэрэв хоёр Солонгос Пхеньяны социалист системийн дор нэгдсэн бол, ард иргэд орон сууц, боловсрол, эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй авах байсан гэсэн байна.

Улмаар Өмнөд Солонгосын шүүхээс түүнийг Умард Солонгосыг олон нийтэд магтаан сайшаахыг хориглосон зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэжээ.

И Юн Сопийн хувьд урьд мөн ижил хэргээр 10 сарын ял сонсож байсан нэгэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35