“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фрид 115 жилийн хорих ял сонсож болзошгүй
2023, 11 сарын 5. 14:510

FTX виртуал хөрөнгийн биржийг үндэслэгч, нэгэн цагт "крипто зах зээлийн хаан" гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридийн шүүх хурал үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл түүнийг гэм буруутайд тооцсон тохиолдолд шүүхээс түүнд 115 хүртэлх жилийн хорих ял оноох эрсдэл тулгараад байгаа юм. Орон нутгийн цагаар 2-ны өдөр АНУ-ын Нью-Йорк мужийн өмнөд дүүргийн шүүхэд болсон шүүх хурлаар 12 хүний ​​бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх Бэнкман-Фридийг санхүүгийн болон үнэт цаасны луйвар хийж, мөнгө угаасан зэрэг долоон зүйл ангиар буруутгаж байгаагаа онцолжээ.

Хэрэв эдгээр долоон зүйл ангид бүгдэнд нь ялын дээд хэмжээ оноосон тохиолдолд 115 жил хүртэлх хугацаагаар хоригдоно гэж CNBC агентлаг дүгнэсэн байна.

Тэрчлэн Бэнкман-Фридийн ялын хэмжээ цаашид ч нэмэгдэх магадлал өндөр аж. Учир нь Нью-Йоркийн прокурорууд түүнийг авлига өгч, улс төрийн санхүүжилтийн тухай хууль зөрчсөн хэргээр мөн шалгаж байгаа юм. Тодруулбал түүнийг АНУ-ын улстөрчдөд 100 сая ам.доллар хууль бусаар хандивласан хэрэгт буруутгаж байгаа билээ.

Прокурорууд Бэнкман-Фрид FTX бирж дампуурсан 2019 оноос өнгөрсөн оны арваннэгдүгээр сар хүртэл харилцагчийн сангаас 10 тэрбум ам.доллар завшин тус биржийн охин компани болох Alameda Research-ийн өрийг төлж, Багамын арлуудад тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэж буруутган өнгөрсөн оны арван хоёрдугаар сард түүнийг яллагдагчаар татсан юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
3
4
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35