Исландын галт уул дахин дэлбэрчээ
1 сарын 15. 12:020

Исландын баруун өмнөд нутгийн галт уул ням гарагт дахин дэлбэрч, үдээс хойш халуун хайлмагийн урсгал загасчдын жижиг хотын захад хүрч, зарим байшин шатсан хэдий ч хотын иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байсан тул хүмүүст аюул учраагүй гэж эрх баригчид мэдэгджээ.

Гриндавик хот хүртэлх томоохон газрын ан цаваас хайлмаг, утаа оргилж буйг үзүүлсэн шууд бичлэгийг "Morgunbladid " өдөр тутмын сонины цахим хуудсанд нийтэлжээ.

"Хэдийгээр хүний​​ амь насанд аюул учраагүй ч дэд бүтцэд хохирол учрах төлөвтэй байна, одоогийн байдлаар онгоцны нислэгүүд саатаагүй байна" гэж Исландын Ерөнхийлөгч Гудни Йохансон олон нийтийн мэдээллийн Х хуудсанд мэдэгджээ.

Галт уулын дэлбэрэлт ням гаргийн өглөө эрт эхэлсэн бөгөөд хэдхэн цагийн өмнө Гриндавик хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байсан бөгөөд 11 дүгээр сараас хойш хоёр дахь удаагаа нүүлгэн шилжүүлж байгаа юм.

Нийслэл Рейкьявик хотоос баруун өмнө зүгт 40 км зайд орших Гриндавик хот руу халуун хайлмаг урсан орохоос сэргийлэхийн тулд эрх баригчид сүүлийн долоо хоногуудад чулуу, шороогоор хаалт босгосон боловч халуун хайлмаг даланг сэтэлжээ.

Исландын баруун өмнөд хэсэгт орших Рейкьянес хойгийн галт уул нэг сар орчим хугацаанд хоёр дахь удаагаа, 2021 оноос хойш тав дахь удаагаа дэлбэрсэн байна.

Өнгөрсөн 12 дугаар сарын сарын 18-нд Сварцэнги галт уулын системд дэлбэрэлт эхэлсний дараа Гриндавик хотын 4000 оршин суугчийг бүрэн нүүлгэн шилжүүлж, жуулчдын алдартай газар “Цэнхэр нуур” халуун рашааныг хааж байжээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35