Вьетнамын тэрбумтан 44 ам.долларын залилангийн хэргээс болж цаазын ял сонсжээ
4 сарын 11. 18:540

Пүрэв гарагт Вьетнамын тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн магнат Труонг Май Лан тус улсын хамгийн том банкнуудын нэгийг 11 жилийн турш залилсан хэргээр цаазын ял сонсжээ.

Вьетнам улсын хувьд эмэгтэй хүнд цаазын ял оноох нь нэн ховор үзэгдэл юм.

Гэвч BBC сувгаас мэдээлж байгаагаар түүний хүлээсэн ял залилангийн мөнгөн дүнтэй уялдаж буй гэжээ. Тодруулбал, Труонг Май Лан нь Сайгон арилжааны банкнаас 44 тэрбум ам.долларын зээл авсан юм. Улмаар шүүхээс түүнд цаазын ял оноохдоо зээлийн нийт дүнгээс 27 тэрбум ам.долларыг банканд нөхөн олгох үүргийг ноогдуулжээ. Гэвч яллагч талаас үзэж буйгаар Труонг Май Лан эл нөхөн төлбөрийг хэзээ ч бүрэн төлж барагдуулж чадахгүй гэж үзсэн байна.

Харин түүний хэрхэн ийм их хэмжээний мөнгийг зээлж чадсан болохыг тодруулбаас, BBC сувгаас мэдээлсэн дагуу, тэрээр 2011 онд бэлэн мөнгөний хомсдолтой, гурван жижиг банкийг Сайгон арилжааны банканд нэгтгэх зөвшөөрлийг авсан юм. Тус улсын хуульд зааснаар хувь хүн ямар нэг банкны хувьцаанаас 5 хувиас илүүг эзэмшихийг хориглодог боловч яллагч талаас мэдэгдсэнээр Труонг Май Лан өөрийн хамсаатнуудаар дамжуулан Сайгон арилжааны банкны 90 гаруй хувийг эзэмшиж чадсан байна. Тийнхүү Труонг Май Лан өөрийн хүмүүсийн банкны удирдлагаар томилж, удаа дараа өндөр дүнтэй зээл гаргуулсан ажээ. Улмаар хэвлэлийнхний мэдээлснээр түүний авсан нийт зээлийн хэмжээ Сайгон арилжааны банкнаас гарсан нийт зээлийн 93 хувийг бүрдүүлж байсан гэнэ. Мөн Труонг Май Ланы зүгээс энэ хэмжээний зээлийг авахдаа холбогдох албаныханд ч нөлөөлж, их хэмжээний авлига өгсөн нь нотлогдсоноос төв банкны нэгэн удирдах албан тушаалтанд 5 сая ам.долларын хахууль өгсөн нь тогтоогджээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01