Израиль улс болон Хамас бүлэглэл түр гал зогсоох хэлэлцээрийг хоёр хоногоор сунгах тохиролцоонд хүрчээ
2023, 11 сарын 28. 2:590

Reuters болон France Press зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр, Израиль улс болон Палестины Хамас зэвсэгт бүлэглэл түр гал зогсоох хэлэлцээрийг хоёр хоногоор сунгахаар тохиролцсон тухай онцолсон байна.

Хоёр талын гал зогсоох болон барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрт зуучлагчаар оролцож байгаа Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажид Аль Ансари нийгмийн сүлжээний “Х” платформоор дамжуулан "Газын зурваст хүмүүнлэгийн гал зогсоох хэлэлцээрийг хоёр хоногоор сунгах тохиролцоонд хүрлээ” хэмээн мэдэгджээ.

Хамас бүлэглэлийн зүгээс ч зуучлагч Катар, Египеттэй байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хоёр өдрийн турш сунгахаар тохиролцсоноо баталж, "Өмнөх гал зогсоох хэлэлцээртэй ижил зарчмаар явагдана” хэмээн цохон тэмдэглэв. Ингэснээр өнгөрөгч 24-ний өглөөний 7 цагт эхэлсэн Израиль улс болон Хамас бүлэглэлийн хооронд хийсэн дөрвөн өдрийн гал зогсоох хэлэлцээр 30-ны өглөө хүртэл үргэлжлэхээр болж буй юм.

Хамас бүлэглэл нэг барьцааны хүн суллах тоолондоо Израилиас гурван Палестин хоригдлыг суллах өмнөх журам мөн энэ удаад хэрэгжих аж.

Гэвч Израилийн тал гал зогсоох хэлэлцээрийг сунгах тохиролцоонд хүрсэн эсэх талаар ямар нэгэн мэдэгдэлийг одоо хэр нь хийгээгүй байна.

Эргэн сануулахад Израиль болон Хамас бүлэглэл өнгөрөгч 24-ний өдрөөс эхлэн дөрөв хоног түр гал зогсоож, Израилийн барьцаалагдсан 50, Палестин 150 хоригдлыг суллах тохиролцоонд хүрээд байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35