АНУ: Ангийнхаа хүүхдүүдийг хөнөөсөн хүүгийн эцэг эхэд ял оноожээ
4 сарын 11. 13:000

АНУ-ын Мичиган муж улсад 2021 онд сургууль дээрээ гар буу биедээ авч очиж, ангийнхаа дөрвөн хүүхдийг хөнөөсөн өсвөр насны хүүгийн эцэг эхэд "эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй" гэх үндэслэлээр 10-аас дээш жилийн хорих ял сонсжээ.

Мичиган муж улсын Оксфорд хотын ахлах сургуульд тухайн үед 15 настай байсан хүүгийнхээ үйлдсэн хэргийн төлөө энэ оны эхээр шүүгдэж байсан Женнифер Крамбли, Жеймс Крамбли нарт "хүний амь насыг санамсаргүй байдлаар хөнөөсөн" хэргээр ял оноосон байна. Тухайн үед хэргийн газарт долоон хүн шархаджээ.

Ингэснээр тэд хүүхдийнхээ үйлдсэн хэргийн төлөө АНУ-д анх удаа ял сонссон эцэг эхчүүд боллоо. Өнгөрсөн оны сүүлчээр 17 настай Этан Крамбли хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн зэрэг 24 зүйл ангиар бүх насаараа хоригдох ял сонссон юм.

Шүүгч Шерил Мэттьюс мягмар гарагт хэлэхдээ, эцэг эхэд оноосон шийтгэл нь хүүхдээ зохих ёсоор өсгөж хүмүүжүүлээгүйтэй холбоотой бус харин “учир мэдэх хүний айдсыг төрүүлэхээр зүйлсийг үл тоомсорлосонтой” холбоотой гэж мэдэгджээ.

Гар буу ба шархадсан хүнийг харуулсан зургийг хүү нь зурсан байсан тул эцэг эхийг нь сургууль дээр дуудан уулзаж байсан тэр өдөр дээрх хэрэг гарсан байна. Этан гэрт нь ил байсан бууг биедээ авч явааг эцэг эх нь мэдээгүй байжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47