BBC: Газын зурвас дахь нөхцөл байдлын 24 цагийн тойм
2023, 10 сарын 26. 18:081

Израилийн талаас Газын зурвас руу танктай дайрлаа.

  • Энэ сарын 25-аас 26 руу шилжих шөнө Израилийн арми Газын хойд хэсэгт танк, бульдозер ашигласан “зорилтот довтолгоо”-г хийлээ.
  • Хамасын талаас энэ сарын 7-ы өдөр Израиль улс руу агаарын дайралт хийснээс хойш Израиль улс Газын зурвас руу дайрч байгаа анхны тохиолдол энэ биш юм.
  • Гэсэн хэдий ч Израилийн Батлан хамгаалах Хүчингээс мэдэгдэж байгаагаар энэ удаагийн дайралт нь урьд өмнөхөөс илүү хүчтэй болсон гэсэн бөгөөд байлдааны дараагийн үе шатанд бэлтгэж буй хэрэг гэжээ.
  • Мөн тэдний хэлснээр Израилийн Батлан хамгаалах Хүчин өнгөрөгч шөнө Хамасын нийт 250 байнд цохилт өгсөн гэсэн юм.

Газын зурвас дахь түлш дуусаж байна.

  • НҮБ-ын зүгээс Газын зурваст түлшний хямрал улам нэмэгдэж байгааг анхааруулсаар байна.
  • НҮБ-ын Газын зурвас дахь палестинчуудыг төлөөлж буй байгууллагаас мэдээлснээр тэд багахан түлш олсон гэсэн бөгөөд түлшийг ус шүүж, цэвэршүүлэхэд ашиглана гэжээ.
  • Мөн тэдний мэдэгдсэнээр талх барих зэрэг бусад хүмүүнлэгийн оролдлого зогссон гэсэн юм.
  • Тэдний зүгээс өмнө нь лхагва гарагийн орой гэхэд Газын зурвас дахь тэдний үйл ажиллагаа зогсоно хэмээн анхааруулж байсан ч одоогоор үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа ажээ.
  • Харамсалтай нь Израилийн талаас Газын зурвас дахь түлшний хямралын цар хүрээг няцааж байгаа бөгөөд Хамасыг амин чухал нөөцүүдийг нөөцөлж байгаа хэмээн буруутгаж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Г. Галбадрах
202.179.15.38
   /
2023, 10 сарын 30. 11:06

- АНУ-ын геополиткийн болон цэрэг стратегийн бодлогын золиос болж байна. Израйл Сэм ахын утсан хүүхэлдэй болж Палестинд геноцит үйлдэж байна. Төв Азид ч энэ түрэмгийлэл удахгүй гэдэг нь тодорхой болж байна....

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35