Европын хамгийн өндөр дүүжин гүүр Италид нээгдлээ
4 сарын 2. 18:390

Явган хүн зорчих зориулалттай Европын хамгийн өндөр дүүжин гүүр Италийн ногоон зүрх гэгддэг Умбрия мужид нээгджээ.

Энэ гүүр Умбрия мужийн төв Перужиа хотоос зүүн өмнө зүгт орших Селлано тосгон ба Валнеринагийн хөндийн Виги голын эсрэг талд орших Монтесанто гэдэг байгалийн үзэмж төгс бүрдсэн хоёр тосгоныг холбодог байна.

Газраас дээш 175 метрийн өндөрт барьсан уг гүүрээр гарахын тулд 1000 орчим удаа алхах бөгөөд гишгүүр бүрийг хоорондоо зайтай хавтангуудаар холбожээ. “Понте тибетано” /Төвдийн гүүр/ гэж нэрлэдэг уг гүүрний нэг захаас нөгөө зах хүртэл алхахад 30-45 минут зарцуулдаг байна.

Улаан өндөгний баярын үеэр нээгдсэн уг гүүрээр цагт дээд тал нь 90 орчим хүн зорчих бөгөөд одоогоор ирэх тавдугаар сарын 5 хүртэл захиалга авч байгаа ажээ. Жуулчид гүүрээр зорчих үедээ хөлдөө сайтар таарсан гутал өмсөх хэрэгтэй бөгөөд 120 см ба түүнээс дээш өндөртэй байх ёстой. Тасалбарыг цахимаар худалдан авах боломжтой ажээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
62024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
639312