“Дөрвөн ажлын өдөртэй долоо хоног” туршилтад оролцсон ихэнх компаниуд уг горимыг үргэлжлүүлсээр байна
2 сарын 25. 23:320

Дэлхий дахинд дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжих үзэгдэл улам тэлэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал Их Британид дөрвөн ажлын өдөртэй долоо хоног туршилтад оролцсон ихэнх компаниуд энэхүү горимыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдсэн байна.

Орон нутгийн цагаар 24-ний өдөр эдийн засгийн мэдээ мэдээллээр дагнан ажилладаг Америкийн CNBC суваг Британийн Autonomy судалгааны төвийн тэргүүн Уилл Струнжийн хэлсэн үгнээс иш татан мэдээлснээр, Их Британид ажлын дөрвөн өдөртэй долоо хоног туршилтыг хэрэгжүүлснээс хойш нэг жилийн дараа бараг бүх оролцогч компаниуд энэхүү горимыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан талаар онцолжээ.

Autonomy болон 4 Day Week Global ашгийн бус байгууллага, Оксфордын их сургууль, Кембрижийн их сургууль, Бостоны их сургуулийн судлаачид хамтран 2022 онд зургаан сарын хугацаанд явуулсан уг туршилтад 70 гаруй байгууллагын 3300 гаруй ажилтан оролцож байсан юм. Энэ нь ажлын дөрвөн өдөртэй долоо хоног горимтой холбоотой дэлхийн хамгийн том туршилт болж байв.

2023 оны байдлаар уг туршилтад хамрагдсан 61 компанийн 89 хувь нь буюу 54-өөс доошгүй нь энэ горимыг хэрэгжүүлсээр байгаа гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн 31 компани (51%) нь ажлын дөрвөн өдөртэй долоо хоног горимд бүрмөсөн шилжихээр шийджээ.

Autonomy судалгааны хүрээлэнгийн саяхан нийтэлсэн тайланд дурдсанаар, судалгаанд хамрагдсан компаниудын удирдах түвшний албан тушаалтнууд “Долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй горимыг хэрэгжүүлснээр тухайн компанид эерэг нөлөө үзүүлсэн” гэж хариулжээ. "Маш эерэг" гэж үнэлсэн нь 55 хувь буюу талаас илүү нь байжээ.

Судалгаанд хамрагдсан компаниудын 82 хувь нь долоо хоногт дөрвөн ажлын өдөртэй байх нь ажилчдад эерэгээр нөлөөлсөн гэж хариулсан байна. Түүнчлэн ажилчдын биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд, ажил амьдралын тэнцвэрт байдал сүүлийн зургаан сарын хугацаанд мэдэгдэхүйц сайжирснаас гадна ажлаас халшрах байдал буурч, амьдралаас авах сэтгэл ханамж өссөн гэв.

Ноён Струнж хэлэхдээ, "Туршилтын төгсгөлд судалгаанд оролцогчдын бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэнд, ажил амьдралын тэнцвэрт байдал, амьдралын ерөнхий сэтгэл ханамж зэрэг сайжирсан төдийгүй ажлаас халшрах байдал буурсан зэрэг эерэг нөлөө нь бүтэн нэг жилийн турш үргэлжилж байгааг онцлох хэрэгтэй” хэмээн өгүүлжээ.

Бостоны их сургуулийн социологийн профессор Жулиет Шор “Ажлын цагийг богиносгосноор гарах эерэг нөлөө ерөнхийдөө удаан үргэлжилдэг бөгөөд зарим тохиолдолд үргэлжлэн сайжирсаар байдаг нь уг судалгаанаас харагдаж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Ажлын бүтээмжийг хадгалж, ажилчдын стрессийг бууруулахад ихээхэн үр нөлөөтэй гэдэг утгаараа сүүлийн үед ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийн горимыг байгууллагатаа нэвтрүүлэх явдал дэлхий даяар нэмэгдэх болжээ. Исланд, Шинэ Зеланд, Швед, Герман, Япон, Өмнөд Солонгос улсууд ч өөрсдийн соёл, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдалд тохируулан ажлын дөрвөн өдөртэй долоо хоног горимыг нэвтрүүлж эхэлсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01