Украины тал Умард Солонгосын зэвсгээр Оросын арми руу дайрсан уу?
2023, 7 сарын 31. 10:440

Украины арми Оросуудаас олзолж авсан байж болзошгүй Умард Солонгосын зэвсгийг ашиглаж байна гэх таамаг гарчээ.

Британийн өдөр тутмын Financial Times сонины мэдээлснээр, Украины их бууны ангиуд саяхан байлдааны талбарын зүүн хэсэг болох Бахмут орчимд хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн олон тооны пуужин харвагч (BM-21) ашиглан Оросын цэргүүд рүү дайрсан байна.

Украины армийн хэрэглэж буй эдгээр пуужин харвагчид ашиглаж буй пуужингууд нь Умард Солонгост үйлдвэрлэгдсэн гэх таамаг байгаа бөгөөд Украины арми “Украины нутаг дэвсгэр дэх Оросын хүчинд нийлүүлэхээс өмнө найрамдалт орнуудаар дамжуулан хураан авсан” гэж мэдэгджээ.

Сүүлийн үед АНУ-ын Тагнуулын төв газар зэрэг барууны тагнуулын байгууллагууд Умард Солонгос Оросын армид зэвсэг нийлүүлж байгаа талаар хэд хэдэн удаа онцолж байсан билээ.

АНУ-ын тагнуулын албаныхан өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ Украины эсрэг ашиглах зорилгоор Умард Солонгосоос олон сая пуужин худалдаж авсан гэж мэдэгдэж байв.

Мөн оны арванхоёрдугаар сард Умард Солонгос Оросын хувийн батлан хамгаалахын компани болох Вагнер группт пуужин нийлүүлсэн гэх мэдээлэл гарсан.

БНАСАУ болон ОХУ-ын зүгээс эдгээр мэдээллийг эрс үгүйсгэсэн юм.

Түүнчлэн өнгөрөгч 27-ны өдөр Пхеньянд айлчилсан ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцсан байна.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс зэвсгийн наймааны талаар ярилцсан байж магадгүй хэмээн ажиглагчид таамаглажээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35