АНУ-д хүйтний улмаас 90 гаруй хүн амиа алджээ
1 сарын 22. 19:090

АНУ-ын ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт эрс хүйтэрсний улмаас 92 хүн амь эрсэдсэн тухай CBS телевиз мэдээлжээ. Орон даяар хүйтний эрч чанга хэвээр байна.

Теннесси муж улсын Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, цаг агаартай холбоотой шалтгаанаар 25 хүн амиа алдсан бол Орегон муж улсад 16 хүн нас барсан бөгөөд автомашин дээр нь мод унасны улмаас насанд хүрсэн гурван хүн амь эрсэджээ. Уг машинд явсан хүүхэд амьд үлдсэн тухай CBS өмнө нь мэдээлсэн юм.

Түүнчлэн Иллинойс, Пенсильвани, Миссисипи, Вашингтон, Кентакки, Висконсин, Нью-Йорк, Нью-Жерси болон бусад муж улсуудад хүний амь үрэгдсэн тохиолдлууд бүртгэгджээ. Зарим хүний нас барсан шалтгаан цаг агаартай холбоотой эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Зарим муж улсад замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг жолооч нарт анхааруулж байна. Мөн хүйтэн цаг агаарт аюул эрсдэлээс сэргийлэхийн тулд гадуур явах шаардлагатай бол зузаан хувцас өмсөх, халаагуур гэх мэт төхөөрөмжийг ажиллуулахдаа болгоомжтой байх, осгохоос сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Орегон муж улсад цасан шуурга шуурч, 45 мянга гаруй хэрэглэгчийн гэрэл цахилгааны хангамж тасалдсан тул онц байдал зарласан хэвээр байна. Пенсильвани, Калифорни, Нью-Мексико, Индиана зэрэг муж улсуудад мөн цахилгаан тасарчээ. Цастай, зам мөстсөн нөхцөл байдал энэ долоо хоногийн эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ.


Эх сурвалж: CBS /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35