“Супер Боул”-ын парадын үеэр гал нээсний улмаас нэг хүн амиа алджээ
2 сарын 15. 11:240

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Супер Боул” тэмцээнд түрүүлсэн “Канзас-Сити Чифс” багийн ялалтыг тэмдэглэх парад дуусах үеэр гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, 21 хүн шархаджээ.

Холбогдох албанынхны мэдээлснээр, амь насанд нь шууд аюул учирч болзошгүй найман хохирогч, мөн амь насанд нь аюул учирч болзошгүйгээр шархадсан долоон хүн эмчлүүлж байна. Шархадсан хүмүүсийн дунд есөн хүүхэд байгааг эмнэлгийн ажилтнууд баталжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, гал нээсэн хэрэгт холбогдуулан гурван сэжигтнийг баривчилсан байна.

Лхагва гарагт ялалтын парадад оролцохоор Канзасын төвд олон мянган хөгжөөн дэмжигч цугларсан бөгөөд парад болсон газрын ойролцоох “Юнион Стейшн” галт тэрэгний буудлын хэсэгт буун дуу гарсан байна. Парад орон нутгийн цагаар 14:00 цагийн орчимд вокзалын гадаа дууссан бөгөөд эхний буун дуу гарах үед “Канзас-Сити Чифс” багийн тоглогчид тайзан дээр байжээ. Буун дуу сонсогдсоны дараа цугласан хүмүүс сандран гүйлдэж эхэлсэн бөгөөд тэдний дунд хотын дарга болон түүний гэр бүлийн гишүүд байжээ.

Парадын үеэр 800 гаруй цагдаа тухайн газарт байсан гэж албаны төлөөлөгчид мэдээлсэн бөгөөд тэдний заримыг нь аюулгүй байдлыг хангуулах үүднээс барилгын дээвэр дээр байрлуулсан байна. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд гал унтраах албаныхан ч мөн байжээ.

Канзас хотын цагдаагийн дарга Стейси Грэйвсийн хэлснээр, буун дуу гарсны дараа цагдаа нар яаралтай арга хэмжээ авч, хэргийн газарт байсан мөрдөгчид тэр даруй мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлүүлсэн байна. Түүний ярьснаар, нийт 22 хүн суманд өртөж, нэг хүн нас барсан ба гурван хүнийг баривчилжээ. Хохирогчдыг ойролцоох гурван эмнэлэгт хүргэсэн бол амь насанд нь аюул учирч болзошгүй хүмүүсийг буун дуу сонсогдсоноос хойш 10 минутын дотор шууд эмнэлэгт хүргэсэн байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01