Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 23 хувиар нэмэгдсэн талаар Франс Пресс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлжээ.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан “Дэлхийн мансууруулах бодисын тайлан 2023"-аас үзвэл, дэлхий даяар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо 2011 оны эхээр 240 сая байсан бол 2021 онд 296 сая болж 23.3 хувиар нэмэгдсэн болохыг онцолсон байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд энэ төрлийн бодисын нэр төрөл өмнөхөөсөө ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд үйлдвэрлэхэд хялбар, хямд гэгддэг метамфетамин (мет) ба фентанил зэрэг синтетик эмүүдийн төрөл зүйл тун эрчтэй өсөн нэмэгджээ.
"Зомби” хэмээн нэрлэгддэг фентанилын хувьд өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ анагаах ухаанд ихээр ашиглагддаг билээ. Гэвч нөгөөтэйгүүр хүчтэй донтуулах нөлөөтэй уг бодисыг мансууруулах зорилгоор ашиглах нь ч асар их болоод байгаа юм.
Эх сурвалж: YTN