Дэлхийн цаг уурын байгууллага: Энэ жил дэлхийн цаг уур өнгөрсөн жилээс илүү эрс тэс байх магадлалтай
1 сарын 6. 9:390

Дэлхийн цаг уурын байгууллагын зүгээс мэдэгдсэнээр энэ онд агаарын хэм улам халж, өнгөрсөн жилийн дээд амжилтыг эвдэж болзошгүй хэмээн таамагласан байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын шинэ ерөнхий захирал Селесте Сауло орон нутгийн цагаар 5-ны өдөр хэвлэлийнхэнд хэлэхдээ, "Өнгөрсөн жил бид түүхэндээ хамгийн халуун жилийг үдсэн бөгөөд Эль-Ниньогийн үзэгдэл цаг агаарт нөлөөлвөл энэ жил бүр ч халуун, эрс тэс уур амьсгалтай байх магадлалтай” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эль-Ниньогийн үзэгдэл өнгөрсөн оны 7, 8-р сараас хойш эрчимжсэн ба энэ оны 4-р сар хүртэл үргэлжилнэ гэж Дэлхийн цаг уурын бхйгууллага үзэв.

Хүлэмжийн хий болон Эль-Ниньогийн нөлөөгөөр өнгөрсөн онд дэлхийн температур 1850-1900 оны дундаж температураас цельсийн 1.4 хэмээр илүү байсан нь дэлхийн хамгийн өндөр жилийн дундаж температур гэж бүртгэгдсэн байна.

Эль-Ниньогийн үзэгдэл энэ жил хэр удаан үргэлжлэхээс энэ дээд амжилт эвдэгдэх эсэх нь шалтгаална хэмээн хатагтай Сауло дүгнэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35