Туркт долоо хоногийн ажлын цагийг богиносгоно
2 сарын 19. 16:560

Туркийн засгийн газар хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, долоо хоногийн ажлын цагийг 48-аас 35-40 цаг болгон багасгахаар төлөвлөж байгаа тухай "Сабах" сонинд мэдээлжээ.

Эрх баригчид салбар тус бүрээр ялгаатай хөдөлмөрийн хуулиудыг нэгтгэж, хөдөлмөр эрхлэлтийн салбарын цогц, нэгдсэн зохицуулалтыг боловсруулахаар төлөвлөж байгаа аж.

1936 оны Хөдөлмөрийн тухай хуулиар өдөрт 8 цаг, долоо хоногт 48 цаг ажиллах стандартыг тогтоосон байдаг. 2003 онд хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилж, долоо хоногийн ажлын цагийг 45 цаг болгожээ. Гэсэн хэдий ч салбаруудад тусдаа зохицуулалт байдаг тул эдгээр стандартыг бүх нийтээр мөрддөггүй аж. Тухайлбал, хэвлэл мэдээллийн болон далайн салбарынхны хөдөлмөрийн хууль тогтоомжид долоо хоногт 48 цаг ажиллах норм хэвээр байгаа бол бусад салбарт долоо хоногт 45 цаг ажиллах журам үйлчилдэг. Үүний зэрэгцээ ажилтан жилд 270 цаг илүү цагаар ажиллах боломжтой.

Засгийн газар мэргэжлийн бүх салбарын журмуудыг нэгтгэж, долоо хоногийн ажлын цагийг 35-40 цаг болгож, илүү цагаар ажиллах шинэ зохицуулалтыг нэвтрүүлэхийг зорьж байна. Эдгээр өөрчлөлтийг ажлын үр дүнг дээшлүүлэх замаар ажлын цагийг багасгах боломжийг олгох технологийн хөгжлийн өнөөгийн түвшнийг харгалзан боловсруулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна, хөлсний ажилчдын эрх, урамшууллын хэмжээ, илүү цагийн итгэлцүүр, нийгмийн баталгаатай холбоотой зарим эрх зүйн хэм хэмжээг шинэчлэн боловсруулахаар төлөвлөжээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35