Ажилгүйдэл, таргалалт, тамхидалтаас илүү биднийг хурдацтай хөгшрүүлдэг хүчин зүйл юу вэ?
2023, 10 сарын 19. 2:380

Судалгаанаас харахад өөрийн гэсэн орон сууцгүй байх нь ажилгүйдэл, таргалалт, тамхидалтаас илүү бие махбодийн хөгшрөлтийг хурдасгадаг болох нь тогтоогджээ.

Би-Би-Си агентлагийн орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, Австралийн Эссексийн их сургууль болон Аделаидын их сургуулийн судлаачид саяхан "Эпидемиологи ба Нийгмийн эрүүл мэнд” сэтгүүлд орон байрны тогтворгүй байдлаас үүдэлтэй стресс нь биологийн хөгшрөлтийг түргэсгэдэг болохыг баталсан нэгэн нийтлэлийг хэвлүүлснийг онцлов.

Биологийн хөгшрөлт гэдэг нь насжилтаас үл хамааран бие махбодид хөгшрөлт явагдаж, үйл ажиллагаа нь муудахыг хэлдэг аж.

Судлаачид Британийн Өрхийн ерөнхий судалгаанд оролцсон 1420 хүний ​​орон байрны нөхцөл болон эрүүл мэндийн талаарх мэдээллийг хамтатган цуглуулсан байна. Тэд цусны дээж авснаас гадна генетикийн буюу ДНХ-гийн шинжилгээ хийснээр тухайн хүний ​​биологийн хөгшрөлтийн түвшинг харьцуулан судалжээ.

Судалгаанаас үзэхэд өөрийн гэсэн орон сууцгүй, түрээсийн байранд амьдардаг хүмүүс хувьдаа орон сууцтай хүнтэй харьцуулахад жилд 17 хоногоор хурдан хөгширдөг болох нь тогтоодсон байна. Үүний араас ажилгүйдэл 9.9 хоног, таргалалт 8.4 хоног, тамхидалт 7.7 хоногоор тус тус богиносгодог болох нь тогтоогдов.

Түүнчлэн, орон байрны асуудал тогтвортой байх тусам хөгшрөлтийн явц удааширдаг болох нь уг судалгаанаас харагджээ. Тухайлбал өөрийн гэсэн орон сууцтай хүмүүсийн хувьд биологийн хөгшрөлт нь жилд ердөө 3 хоногоос хэтрэхгүй байв. Харин орон сууц урт хугацаагаар түрээсэлдэг, эсвэл түрээсийн төлбөрийнхөө багагүй хувийг төрөөс халамж, татаас хэлбэрээр авдаг түрээслэгчид жилд дунджаар 4.8 хоногоор хурдан хөгширдөг байна.

Амьдралын нөхцөл тааруу байдал ч хөгшрөлтийг түргэсгэх шалтгаануудын нэг яалтачгүй мөн хэмээн судалгаанд дурджээ. Тодруулбал жижиг давчуу орон сууцанд амьдрах нь хүнийг жилд 5.1 хоногоор хурдан хөгшрүүлдэг болохыг уг судалгаа тогтоосон байна. Халаалтын системгүй эсвэл дээврээс нь дусаал гоождог зэрэг тохь тух муутай нөхцөлд амьдрах нь хүнийг 8.8 хоногоор хурдан хөгшрүүлдэг аж.

Үүнээс харахад өөрийн гэсэн орон сууцгүй, түрээсийн байранд амьдардаг иргэддээ түрээсийн төлбөрийн нэг хэсгийг нь төрөөс татаас, халамж хэлбэрээр олгох нь ард иргэдийнхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг болохыг судлаачид онцолсон ба “Орон сууцны нөхцөлийг сайжруулах, түрээсийн орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах бодлого нь хувь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө” хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03