Англи болон Уэльс улсад зөвшөөрөлгүйгээр хүний хэт задгай зургуудыг олон нийтэд тараасан тохиолдолд хорих ял оноож байх болжээ.
Цахим орчин дахь аюулгүй байдлын тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтөөс үзвэл, хүмүүс “deepfake” эсхүл өшөө авалтын сэдэлтэйгээр порно бичлэгийг олон нийтэд түгээсэн тохиолдолд 6 хүртэлх сарын хорих ял сонсох болсон байна.
BBC агентлагаас тайлбарлаж байгаагаар deepfake порно гэдэг нь компьютерын аргаар хүний нүүр царайг өөр хүний биед таруулж, хийгээгүй үйлдлийг нь хийсэн болгож харуулдаг юм. Харин өшөө авалтын сэдэлтэй порно нь хүний ил задгай зураг, бичлэгийг тухайн хүний нэр хүндэд халдах зорилгоор олон нийтэд түгээх явдал юм.
Тийнхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд гэм буруутай нь нотлогдож, хохирогчид сэтгэл санааны хохирол учруулсан нь нотлогдвол 6 хүртэлх сарын ялыг 2 жил хүртэл сунгаж болох гэнэ.
Эх сурвалж: BBC
Manai ulsad ch bas iimerhuu zohitsuulaltiig hiimeer baigaa yum shdeee. Live hiij hunii ner hunded haldah, hudal medeelel taraah, zurag niitleh geh met mash olon hunii erhiig zorchson zuiluud bn