Газын зурвас, Украинд эвлэрэл тогтоохыг Ромын Пап уриаллаа
4 сарын 1. 11:150

Өчигдөр буюу ням гарагт дэлхий даяар христийн шашинтнуудын хамгийн гол баяруудын нэг болох Улаан өндөгний баярт зориулсан ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Хуанлийн зөрүүнээс үүдэн католик шашинтнууд ба үнэн алдартны шашинтнууд уг баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг бөгөөд энэ онд үнэн алдарт шашинтнуудын хувьд 5 дугаар сарын 5-нд, католикуудын хувьд 3 дугаар сарын 31-ний өдөр тус тус тохиож байна.

Иисус Христ баасан гарагт /Good Friday/ загалмайд цовдлуулснаас хойш хэдэн өдрийн дараа Easter Sunday буюу ням гарагт дахин амилсныг дурсан христийн шашинтнууд Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг.

Уг баярыг тохиолдуулан Ромын Пап Франциск Ватиканд сургаал номлол айлдах үеэрээ, Газын зурвас ба Украинд болж буй дайныг зогсоох, өнөөдрийг хүртэл ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг уриаллаа.

Израиль, ХАМАС-ын хооронд гал зогсоох асуудлаар шинэ хэлэлцээ эхлэхийн өмнөхөн, Улаан өндөгний баярыг тохиолдуулан уламжлал ёсоор гаргадаг илгээлтдээ тэрбээр “зэвсгийн хүчээр энх тайвныг тогтоодоггүй” хэмээн онцлон тэмдэглэлээ. “Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх боломжийг хангах, 10 дугаар сарын 7-нд барьцаалагдсан хүмүүсийг аль болох ойрын үед суллах, Газад нэн даруй гал зогсоох”-ыг Ромын Пап уриалав.

Мөн тэрбээр олон улсын эрхзүйн зарчмуудын дагуу Орос, Украины олзлогдсон цэргүүдийг нэн даруй харилцан солилцохыг уриалсан байна. Харин энэ удаад энхийн хэлэлцээ хийж эхлэхийг Киевт дахин уриалсангүй.

Тэрбээр өмнө нь хэлэхдээ “нөхцөл байдлыг харж чаддаг, ард түмнээ боддог, хэлэлцээ хийхийн тулд цагаан туг барьж чадах зүрх зоригтой хүн илүү хүчтэй байдаг” гэсэн нь Украины эрх баригчдын ширүүн шүүмжлэлд өртсөн байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03