Вьетнамд луу жилийг угтан Зүүн Өмнөд Азийн хамгийн том дрон шоу үзүүлнэ
2 сарын 6. 12:550

Айлчлан ирж буй луу жилийг угтан Вьетнамын нийслэл Ханой хотын Хо Тай нуурын эрэг дээр энэ сарын 9-нд дрон гэрлийн шоу болно. Зүүн Өмнөд Азийн хамгийн том дрон шоу энэ болох төлөвтэй байна.

Нийт 2024 дрон бүхий шоуг Вьетнамын Газрын тос, байгалийн хийн групп /Petrovietnam/, Вьетнамын Олон нийтийн банк /PvcomBank/, Тай Хо дүүргийн Ардын хороо хамтран сар шинийн баярт зориулан зохион байгуулах ажээ.

Дрон шоу хоёрдугаар сарын 9-ний оройн 23:30 цагт Хо Тай нуурын эрэгт болно. Гэрлэн үзүүлбэрийн дараа луу жилийн эхний өдрийг тохиолдуулан хоёрдугаар сарын 10-ны 00-00:15 цагийн хооронд ёслолын буудлага буудуулна. Гэрлийн шоуг хоёрдугаар сарын 7-ны 21:00 цагт болох сүүлийн бэлтгэлийн үеэр урьдчилан үзэх боломжтой.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Зүүн Өмнөд Азийн бүс нутагт ийм үзүүлбэрт зориулан хамгийн олон дрон нисгэх гэж байгаагаараа онцлогтой бөгөөд Хо Тай нуурын эргэн тойронд шууд дамжуулан үзүүлэх дэлгэцүүд байрлуулж, тусгайлан зохиосон хөгжмийг эгшиглүүлж, вьетнамчууд болон гадаадын зочдод урьд хожид байгаагүй гайхалтай үзүүлбэрийг үзүүлэхээр төлөвлөж байна гэж зохион байгуулагчид мэдээлжээ.


Эх сурвалж: OANA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36