Австрийн Вена хот дэлхийн хамгийн амьдрахад таатай хотоор 4 дэх удаагаа шалгарчээ
2023, 6 сарын 25. 15:120

Австри улсын Вена хот дэлхийн хамгийн амьдрахад таатай хотоор дахин шалгарлаа.

Британийн Economist сонины редакцын охин компани болох Economist Intelligence Unit-ын орон нутгийн цагаар 21-ний өдөр дэлхийн хамгийн амьдрахад таатай хотуудын индексийн тайланг нийтэлжээ.

Тус тайланд мэдээлснээр Вена хот 100-аас 98.4 оноогоор 173 хотоос нэгдүгээр байранд бичигдсэн байна. Тус хот нь уг индексийг гаргаж эхэлснээс хойш буюу сүүлийн таван жилийн дөрөвт нь энэхүү жагсаалтыг тэргүүлж буй юм.

2021 онд “Ковид-19” цар тахал эрчимтэй тархаж байх үед нэг байр хойшилж байсан ба 2020 онд уг индексийг гаргаагүй билээ.

Харин Данийн Копенгаген хот 98 оноотойгоор хоёрдугаарт жагссан бол Мельбурн (97,7), Сидней (97,4) хотууд удаалсан байна. Мөн Канадын Ванкувер, Швейцарийн Цюрих хотууд 97.3 ба 97.1 оноогоор тав, зургаадугаар байрт оржээ.

Ази тивээс зөвхөн Японы Осака хот л 97.0 оноотойгоор долдугаар байрт ганцаар бичигдсэн байна.

Тус байгууллага нь амьдрахад тохиромжтой хотын индексийг гаргахдаа тогтвортой байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, соёл, байгаль орчин, боловсрол, дэд бүтэц гэсэн таван чиглэлээр үнэлж тооцдог.

Лондон 46, Нью Йорк 69-т бичигдсэнээр өнгөрсөн жилтэй харьцуулахад 12, 10 байраар тус тус ухарсан байна.

Тивээр нь ангилсан индексийг харвал Ази тивд Осака, Токио, Сингапур хотууд амьдрахад хамгийн тохиромжтой хотоор шалгарсан бол Сөүл, Хонг Конг, Бусан, Тайпэй хотууд удаалжээ.

Харин Сирийн Дамаск хот нь сүүлийн 10 гаруй жилийн турш амьдрахад хамгийн таатай бус хотын жагсаалтыг тэргүүлсээр ирсэн билээ.

Дайны хөлд нэрвэгдэж буй Украины Киев хот 165 дугаарт жагсчээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35