Газад өлсгөлөн нүүрлэх эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ анхаарууллаа
3 сарын 1. 17:220

Дайны хөлд нэрвэгдсэн Газын зурваст өлсгөлөн, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ-ын агентлагууд болон холбогдох албаныхан пүрэв гарагт анхаарууллаа.

Мөн тусламж авахаар хүлээж байсан Палестины энгийн иргэдийг хөнөөсөн явдлыг зэмлэн буруушааж, мөргөлдөөнийг зогсоохыг уриалав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт Газын асуудлаар мэдэгдэл хийж, олон хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт явдалд НҮБ-ын тэргүүн гүнээ харамсаж байгааг уламжилжээ.

“Өнөөдөр Газын умард хэсэгт 100 гаруй хүн тусламжийг авахаар хүлээж байгаад амиа алдсан гэх мэдээллийг Ерөнхий нарийн бичгийн дарга буруушааж байна. Газын зурвасын энгийн иргэд цөхрөнгөө барж байна, ялангуяа НҮБ-ын зүгээс долоо хоногийн турш тусламж хүргэж чадаагүй байгаа хойд хэсгийн оршин суугчдад тусламж хэрэгтэй байна” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.

Израилын арми Газын зурвасын ойролцоо хүмүүнлэгийн тусламж авахаар хүлээж байсан олон хүн рүү пүрэв гарагт гал нээсний улмаас 104 хүн амь үрэгдсэн байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард Израилын тал ХАМАС бүлэглэлийн эсрэг довтолгоо эхлүүлснээс хойш Газын зурваст 30 мянга гаруй палестин хүн амь үрэгдсэн тухай ХАМАС-ын Эрүүл мэндийн яам мөн өдөр мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар /OCHA/ Газад өлсгөлөн нүүрлэж болзошгүйг пүрэв гарагт анхааруулаад, зургаан нярай хүүхэд хоол тэжээлийн дутагдал, шингэн алдалтын улмаас нас барсан гэж Газын орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас эш татан мэдээлсэн байна. “Газад өлсгөлөнгийн улмаас нас барах эрсдэл нэмэгдэж, үүнд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ихээр өртөх эрсдэлтэй байгаа бөгөөд ус, ариун цэврийн байгууламж, эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй, эрчим хүч, түлшний хангамж тасарсан, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хомсодсон зэргээс шалтгаалан нөхцөл байдал улам дордож байна” гэж OCHA-гийн тайланд дурджээ.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35