АНУ: 4 хүн тутмын гурав нь цайны мөнгө өгөх соёлыг хэрээс хэтэрсэн гэж бодох болжээ
4 сарын 1. 19:161

Саяхан WalletHub гэх газраас боловсруулсан судалгаагаар АНУ дахь 4 хүн тутмын гурав нь тус улсад өргөнөөр дэлгэрсэн цайны мөнгө өгөх соёл хэрээс хэтэрсэн гэж бодож байгааг тогтоожээ.

АНУ-ын хүрээнд аливаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх тохиолдолд тус газрын ажилтанд өөрийн тооцооны тодорхой хувийг цайны мөнгө болгон өгөх нь нийтлэг үзэгдэл болсон бөгөөд энэ нь даамжирсаар цайны мөнгө өгөөгүй тохиолдолд заргалдах хүртэл нөхцөл байдал ч үүсэх нь олонтаа болсон билээ.

Эл соёлыг үйлчилгээний байгууллагын ажилтнуудын өмгөөлдгөөр тэдний ажлын хөлсний дийлэнх хувь татварт очдог тул тэд цайны мөнгөөр л амьжиргаагаа залгуулдаг гэдэг юм. Гэсэн хэдий ч соёл түгэн дэлгэрч, өргөнөөр тархахын хэрээр үйлчилгээний байгууллагууд автоматаар үйлчилгээний хөлс гэж татдаг болсон. Тэгвэл судалгаанд оролцогсдын 78 хувь эл үйлдлийг буруушааж явдгаа илэрхийлсэн байна. Мөн тэдний тэн хагасын хэлснээр тэд өөрсдийн хүслээр бус нийгмийн дарамт шахалтын дүнд өөрсдийн санхүүг үл харгалзан цайны мөнгө үлдээдэг гэжээ.

Түүнчлэн өөр нэг судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 68 хувь хэт олон төрлийн үйлчилгээний байгууллага цайны мөнгө асууж байна гэсэн бол судалгаанд хамрагдагсдын 48 хувь цайны мөнгө өгөх үү гэх асуултаас залхаж байгаа гэсэн байна.

Тийнхүү судалгааны хүрээнд мэргэжилтнүүдийн зөвлөснөөр бизнесийн байгууллагууд цалин хөлсний хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд ингэснээр цайны мөнгө ахиу авах тусам илүү орлоготой ажиллана гэсэн ойлголтыг ажилтнуудын сэтгэхүйгээс халж, улмаар үйлчлүүлэгчдэд цайны мөнгө өгөх дарамт үүсэхгүй гэжээ.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Tun ix cain gej bodoj bn
122.201.31.212
   /
4 сарын 1. 20:19

1000

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47