ОУЭА: Эрчим хүчнээс үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрлээ
3 сарын 5. 5:150

Өнгөрсөн жил тохиосон ган гачгийн нөлөөгөөр усан цахилгаан станцын үйлдвэрлэл буурч, чулуужсан түлшний хэрэглээ ихээхэн нэмэгдсэнээр эрчим хүчнээс үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрснийг Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар 1-ний өдөр Wall Street Journal сонины мэдээлснээр, ОУЭА-ийн зүгээс өнгөрсөн онд эрчим хүчнээс үүдэлтэй нүүрсхүчлийн хийн ялгаруулалт өмнөх оныхоос 1.1 хувиар буюу 410 орчим сая тонноор нэмэгдэж, 37.4 тэрбум тоннд хүрсэн болохыг онцолжээ.

Нүүрстөрөгчийн давхар ислийн өсөлтийн 40 хувийг усан цахилгаан станцыг орлох чулуужсан түлшний хэрэглээ эзэлсэн ба Хятад улс өмнөх оныхоос 5.2 хувиар илүү буюу 12.6 тэрбум тонныг дангаараа ялгаруулcан нь хамгийн өндөр байв.

Энэтхэг улсын хувьд ч ган гачгийн нөлөөгөөр өмнөх оныхоос долоон хувиар өссөн тооцоо гарсан байна.

Тодруулбал, цар тахлын дараа Хятад, Энэтхэг улсуудын эдийн засаг сэргэж эхэлснээр цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл ихээхэн өссөн байна. Улмаар үүнээс үүдэн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт нэмэгдсэн хэмээн дүгнэж болох юм.

Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлт нь 0.7 хувьтай байсан Европын холбооны орнуудын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт бараг л 9 хувиар, эдийн засгийн өсөлт 2.5 хувьд хүрсэн АНУ-ынх 4.1 хувиар тус тус буурсан байна.

Гэхдээ сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаагийн ачаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтын хэмжээ удаашрах хандлагатай байгааг ОУЭА энэ үеэр цохон тэмдэглэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03